Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Соккоро Эскалантег өнөөдөр /2024-02-07/ хүлээж авч уулзав.
Уулзалтаар ЭМЯ-наас ойрын үед хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа. Цар тахлын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхийн нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн талаар байр сууриа илэрхийлж, төслийн хороог нэн даруй байгуулах шаардлагатай байгааг хэллээ.
Тэрбээр мөн “Монгол Улс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуультай болсон. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа бөгөөд олон улсын жишигт нийцсэн хяналт, тандалт, сэргийлэлтийн төв байгуулахаар зорьж байна. Одоогоор НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагуудын давхцлыг арилгаж, тандалт, сэргийлэлт, судалгааны хэсгийг шилжүүлэх шинэ төвийг байгуулахад бүтэц, чиг үүрэг болон дүрэм журмыг шинээр боловсруулж байна. Энэ ДЭМБ-аас зөвлөгөө, дэмжлэг авах хүсэлтэй байна.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлдэг байхаар болсон. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоог хангаж, сайн дурын ажилтныг урамшуулах журмыг шинээр оруулж, бусад орны туршлагаас судлах чиглэлээр ажиллаж байна. Орон нутгийн иргэд, удирдлагуудын оролцоог сайжруулж, ажиллах чадавхийг нь бэхжүүлэхэд техникийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг шаардлагатай байна” гэсэн юм..
Өнгөрсөн сард гарын үсэг зурж баталгаажуулсан хүүхдийн хорт хавдрын эмийг үнэ төлбөргүй олгох ДЭМБ-ын эрмэлзлийн захидлын дагуу хүүхдийн хорт хавдрын эмийг нийлүүлэх ажлыг богино хугацаанд нааштайгаар шийдвэрлэхэд анхаарахыг хатагтай Соккоро Эскалантегаас хүсэв.
Халдварт бус өвчний арга хэмжээний төлөвлөгөөг ДЭМБ-аас баримталж буй бодлого, чиглэлтэй уялдуулан боловсруулахаар ажиллаж буйгаа ч мөн дуулгалаа. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хийж буй хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлттэй холбоотой гарах журмын төслийг Засгийн газраар ойрын хугацаанд хэрэлцүүлэхээр бэлтгэж байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар батлуулах зорилготой ажиллаж байгаагаа танилцуулсан.
Уулзалтын үеэр сайд гепатит Д вирусийн эмчилгээтэй холбоотой асуудлаар бүс хариуцсан захиралтай уулзаж, холбогдох хүмүүстэй хоёр удаа цахимаар хуралдсан, ОХУ-д хийж байгаа энэ төрлийн эмчилгээнд монгол иргэдийг хамруулах боломж бүрдүүлэх зорилгоор ОХУ-ын Эрүүл мэндийн сайдтай уулзахаар болсон зэрэг мэдээллийг өглөө.
Хатагтай Соккоро Эскаланте нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хүчин чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлээд ДЭМБ-ын зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр ДЭМБ-ын санхүүжилтээр хүүхдийн хорт хавдрын эсрэг эмийг ирэх гуравдугаар сард оруулж ирэхээр болсныг дуулгалаа.
Уулзалтын төгсгөлд С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын бүхий л үйл ажиллагаанд ДЭМБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад Суурин төлөөлөгчийн үүрэг онцгой өндөр байдгийг онцлоод хатагтай Соккоро Эскалантед талархал илэрхийллээ.