Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ: АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ 111 ДҮГЭЭР АНГИТАЙ ХАМТАРНА


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нар яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хамтран  ажиллах гэрээ байгууллаа.



Тус анги нь 2019 оноос эхлэн ГССҮТ-тэй хамтран ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны багийн эмч, сувилагч нарыг гэмтлийн яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамруулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. 



Гамшиг, ослын үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлснээр орон нутагт осол, гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эрүүл мэнд, амь насыг нь аврах боломж нэмэгдэх юм.



Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь орон нутагт гамшиг, осолд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, ЕС-145 загварын тусгай үүргийн нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад  тээвэрлэн хүргэдэг бөгөөд 2024 оны байдлаар нийт 135 иргэнийг тээвэрлэжээ.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл