Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2016-2030”, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, ЭМС-ын А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх цахим хурлыг энэ сарын 30-нд зохион байгууллаа.
Хуралд ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч, судлаач, Статистик мэдээлэл зүйн тасаг, ЭНЭҮТ-II, Нийслэлийн амаржих газрууд, Налайх, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн ЭМТ, НЭ, 21 аймгийн ЭМГ, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, аймгийн НЭ-ийн хүүхдийн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, өрхийн ЭМТ-ийн 223 эмч, мэргэжилтэн цахимаар оролцсон.
Нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий тус цахим хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Б.Одонгоо “Нярайн эндэгдлийн өнөөгийн байдал 2019-2023 он” сэдвээр мэдээлэл хийсэн бол Нярай судлалын тасгийн эмч Б.Ариунтунгалаг “Нярайн амьсгалын гачаал” сэдвээр эмч, мэргэжилтнүүдэд онолын мэдээлэл өгөхөөс гадна оролцогчдын асуултад хариулж, харилцан санал солилцлоо. Мөн Амгалан амаржих газар ТМЭ-ийн Нярайн зөвлөх С.Энхтуяа эмч орон нутгаас цахим хуралд оролцож буй нярайн эмч нарт нярайд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Түүнчлэн Тандалт судалгааны албанаас эмнэлзүйч эмч нартай хамтран цахим хурлыг сар бүр зохион байгуулах нь нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх, эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг онцолж байлаа.