Баянгол дүүрэгт халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц /Pen hearts/-ыг Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “Монпэн санаачилга”-ын нээлтийн арга хэмжээ энэ сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ.
Тус арга хэмжээний нээлтэд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, НЭМҮТ-ийн Захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар нар оролцож үг хэлсэн бөгөөд уг сургалтад анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 65 эмч, мэргэжилтэн хамрагдсан.
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС, УГТЭ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монпэн санаачилга” нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй, цогц арга хэмжээ бөгөөд гол зорилго нь эрсдэлт бүлгийн хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.
Энэ удаагийн уулзалтаар дүүргийн ЗДТГ, ЭМТ, НЭ-ийн удирдлагын багтай ЭМЯ, НЭМҮТ, Баянгол дүүргийн Засаг дарга болон эмч мэргэжилтнүүд тус санаачилгыг хэрхэн хэрэгжүүлэх, нэвтрүүлэх талаар санал солилцлоо.