Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ: СПОРТЫН АНАГААХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТАРНА


Гэмтэл согог судлалын үндэсний төв Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.



ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг нар гарын үсэг зурж баталгаажуулсан Санамж бичгийн хүрээнд эмнэлзүйн сургалт, эрдэм шинжилгээний арга хэмжээ,  төсөл хөтөлбөрийг хамтран зохион байгуулах, улмаар спортын анагаах ухаан, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний талаарх иргэд, олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.



ГССҮТ-ийн салбар эмнэлэг нь Спортын гэмтлийн төвтэй болсон. Ингэснээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх, баг тамирчид төдийгүй иргэдэд чанар, хүртээмжтэй үйлчлэх бүрэн боломжтой болсон.



Тиймээс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажилласнаар спортын гэмтлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сургалт болон эмчилгээний арга техникийн талаар мэдээлэл солилцох, баг тамирчдын бэртэл гэмтлийг оношлох, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд ихээхэн дэмжлэг болно гэдгийг Э.Галбадрах захирал онцолж байсан.

Холбоотой мэдээ, мэдээлэл