Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БАГИЙН ЭМЧ НАРЫН ГУРАВ ДАХЬ ЭЭЛЖ ГАДААД СУРГАЛТАД ЯВЛАА

БНХАУ-д богино хугацааны сургалтад хамрагдах багийн эмч нарын гурав дахь ээлж өнөөдөр /2024-01-11/ Хөх хотыг зорьж байна. Тэднийг замд гарахын өмнө Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хүлээж авч уузлаа.

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар салбарын хүний нөөц, ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор гадаадад сургалтад хамруулах хөтөлбөрийг зохион байгуулж байна.  

Уг хөтөлбөрийн хүрээнд 2023 онд 200 сувилагч, эх баригчийг БНХАУ, БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулсан.  Сургалтын хүрээг өргөжүүлж, хөдөөгийн багт ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулсан. Энэ ажлын үргэлжлэл болж гуравдугаар ээлжийн 30 эмч БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хот дахь Олон улсын Монгол эмнэлэгт очиж хөдөөгийн ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээндээ хэрэг болох шинэ санаа, шинэ аргад суралцаж чадавхиа бэхжүүлэхээр явж буй юм.

С.Чинзориг сайд багийн эмч нартай уулзахдаа эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар товч танилцуулж, орон нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад анхаарч тодорхой ажлуудыг хийгээд байгаа талаар ярьсан.  
Багийн эмч нарын хувьд унааны асуудал хүндрэлтэй. Дийлэнх нь эмэгтэй учраас мотоциклтой давхиад малчдаа үзээд, тусламж үзүүлээд явна гэдэг амар ажил биш юм. Түүнээс гадна сард өгдөг шатахуун хаанаа ч хүрдэггүй. Мөн зарим аймгийн зарим сум эмчийн хүрэлцээгүйгээс нэг эмчид хоёр баг хариуцуулдаг, эмч нарыг хөдөө дуудлаганд явахад шаардлагатай эм, тариаг өгдөггүйгээс өөрийнхөө мөнгөөр, эсвэл зээлээр авч явдаг гэхчилэн асуудал олон байгааг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд  орон нутгийн удирдлагуудад тодорхой үүргүүдийг өгөөд байгаагаа хэлсэн. Тухайлбал, аймаг, сумдыг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай болгох ажлыг үе шаттайгаар хийж, энэ ондоо багтаад 150 газрын унааны асуудлыг шийднэ.
Аймгууд болон сумдын түргэн тусламжийн машиныг ЭМЯ, багийн эмчийн унааг аймаг орон нутаг шийдэхээр болсон бөгөөд шатахууны асуудлыг ч орон нутаг нь зохицуулах шийдэлд хүрсэн. Түүнчлэн ДЭМБ-д хүсэлт тавьж багийн эмч нарыг үзлэг, тусламж үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгсэл бүхий багцаар хангахаар болсон зэрэг мэдээллийг өглөө.
Багийн эмч нарыг өмнө нь тусгайлан гадаад сургалтад хамруулж байгаагүй бөгөөд эхний ээлжинд яваад ирсэн эмч нар очсон газраасаа чамлахааргүй их зүйл сурч ирсэн, зарим нь сурч мэдсэнээ шууд ажилдаа хэрэгжүүлээд эхэлсэн тухай сургалтыг зохион байгуулж буй Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа ярьж байв.
Уулзалтын үеэр гадаад сургалтад хамрагдахаар орон нутгаас ирсэн эмч нарын сэтгэгдлийг сонслоо.
Багийн эмчээр 1984 оноос хойш тасралтгүй 40 дэх жилдээ ажиллаж байгаа С.Бямбаа   “Бидний ажиллах нөхцөл жилээс жилд сайжирч байгаа бөгөөд Эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа хувийн унаагаар тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол 2005 оноос орон нутгийн дэмжлэгээр мотоцикль, машинтай болсон. Харин хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь бүх үйлчилгээ цахимжсан учраас багуудыг интернэт сүлжээнд холбож, компьютер тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байна” гэж байв.
Б.Амарбаясгалан эмч эрүүл мэндийн салбарт тэр дундаа сумын ЭМТ-д 12 дахь жилдээ багийн эмчээр ажиллаж говийн иргэдийн эрүүл мэндийн манаанд нэр төртэй зүтгэж яваа нэгэн. Тэрбээр “Манай Баруунбаян-Улаан суманд ундны ус давс, хужир ихтэй тул даралт ихсэх, бөөрний өвчин зонхилдог. Тиймээс иргэддээ эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал хэвшилд суралцаж, аливаа хорт зуршлаас хол байхыг зөвлөж явдаг. Хөх хотын эмнэлгээс ажилдаа хэрэгтэй зүйл боломжийнхоо хэрээр сураад ирнэ” гэж байв. Хөдөө орон нутагт тэр дундаа суманд залуусыг татахын тулд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарч орон сууцны асуудлыг шийдээд өгдөг бол нутгаа гээд очих залуус олон байгаа даа” гэж байлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл