“Сувилагч мэргэжилтний эмнэл зүйн ур чадварын шатлал” боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2021-2024 онд хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд сувилагч болон эх баригч мэргэжилтний цогц чадамжийг боловсруулан, эх барихуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
Мөн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг тасралтгүй зохион байгуулж, эх баригч, сувилагч мэргэжилтний эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шинэ төгссөн эх баригч, сувилагчийг ажлын байран дээр сургах тогтолцоог бий болгох зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.
Энэ удаа Япон улсаас ирсэн төслийн богино хугацааны мэргэжилтэн Хүрүяа Юми сувилагч мэргэжилтний эмнэл зүйн ур чадварын шатлалыг боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд сургалт хийж, өөрийн орны туршлагаасаа хуваалцаж, санал зөвлөмж өглөө.
Сургалтад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, СБД-ийн Эрүүл мэндийн төв, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Орхон аймгийн “Үйлсбадрах” өрхийн эрүүл мэндийн төв болон ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд оролцов.