Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ШҮД УГААЛТЫН АВАРГЫН ТӨЛӨӨ АСРАМЖ, ХАЛАМЖИЙН 4 ТӨВИЙН 108 ХҮҮХЭД ӨРСӨЛДӨЖ БАЙНА


Дунд сургуулийн сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн “Өнөр бүл” хүүхдийн төвд болж асрамж, халамжийн дөрвөн төвийн 18 багийн 108 хүүхэд оролцож байна.



Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах ажлыг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлүүлсэн. Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 86,7 хувь нь шүд цоорох өвчтэй нь тогтоогдсон. Тэр дундаа 0-17 настай хүүхдүүдийн шүдний цооролтын өвчлөл 90 хувьтай байгаа нь энэ тал дээр анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна. Тиймээс Засгийн газраас энэ тал дээр арга хэмжээ авч ажиллах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгч, өнгөрсөн наймдугаар сард 322 тоот тогтоол гаргаж “Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. “Эрүүл шүд” арга хэмжээгээрээ дамжуулан хүүхдүүдэд багаас нь  шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв өгч, дадал хэвшлийг суулгах юм” гээд өнгөрсөн гурван сарын хугацаанд ЭМЯ орон нутгийн захиргаа, мэргэжлийн ТББ-уудтай хамтран Өмнөговь, Өвөрхангай, Төв, Орхон аймагт “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгуулсныг хэллээ.



Дэд сайдын хэлсэн үгэндээ дурдсан аймгуудад зохион байгуулсан “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д  нийт 680 хүүхэд, 160 орчим багш хамрагдаж, 250 орчим шүүгч зохион байгуулагч нарыг бэлтгэсэн байна. Эдгээр хүүхэд, багш нар тэмцээнд оролцохоос гадна шүд амны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны талаар бүрэн мэдлэг, хандлага, дадалтай болж, ЭМЯ-ны “Эрүүл мэндийн элч” болон томилогдож, үе тэнгийнхэн, багш, эцэг эхчүүд, ах дүү нартаа эрүүл мэндийн талаар хичээл зааж, олон төрлийн нөлөөлийн ажлыг хийж байгаа юм.



“Өнөр бүл” хүүхдийн төвд болж буй тэмцээнийг Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Шүдний холбоо зэрэг олон байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулж буйг тус төвийн захирал М.Өлзийчимэг онцлоод “Хүүхдүүдийн хувьд сүүлийн 14 хоногт тэмцээндээ бэлтгэсэн. Уг тэмцээнээр дамжуулан шүдээ хэрхэн зөв угаах, ямар бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх, бусдад үлгэрлэх зэрэг маш олон дадлыг өөрийн болгож байна. Манай төв 2018 онд шүдний кабинеттай болсноор хүүхдүүдийнхээ шүдний эрүүл мэндийг сахин хамгаалахад тун их ач холбогдолтой болсон” гэж байлаа.  





Тэмцээн өртөөчилсөн байдлаар зохион байгуулагдаж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн гурван багийг шалгаруулах юм.  





Холбоотой мэдээ, мэдээлэл