Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА


Томуугийн улирлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Шуурхай баг байгуулах тухай” А/421 дүгээр тушаалаар дэд сайдаар ахлуулсан таван дэд багийг байгуулсан.
Тэдгээр багийн нэг ор зохицуулах дэд багаас 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, чиглэл өгөх зорилготой цахим хурлыг өнөөдөр /2023-12-12/ зохион байгууллаа.



Хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, хэлтсийн дарга М.Оюунчимэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.



Эрүүл мэндийн газрын удирдлагууд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээний томуу, томуу төст өвчний тархалт болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой зарим сумдад түргэний машин явах боломжгүй болж байгааг Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэлж байлаа.



Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламжийн хүртээмжийн тасралтгүй байдлыг хангах хүрээнд эрүүл мэндийн байгууллагад ор зохицуулалтыг шуурхай хийх, амбулаторийн тусламж, үйлчилгээний ажиллах цагийг уртасгах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх гэрийн эргэлтийг сайжруулах, нэн ялангуяа тав хүртэлх насны хүүхэд, архаг суурь өвчтэй иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнд хамруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, эмнэлгийн машины түлш, шатахууны тасралтгүй байдалд анхаарах, үйлчилгээний байгууллагуудад амны хаалт заавал зүүж үйлчлүүлэх заавар, зөвлөмжийг түгээхэд онцгой анхаарах чиглэл өглөө.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл