Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гаргасан уриалга


    Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” зөвлөгөөнд  оролцогчид  2015  онд хийсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж,  Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын цаашдын зорилтоо тодорхойлж байна.   

    Зөвлөгөөнд оролцогчид хүн амын эрүүл мэндийн байдал, салбарынхаа үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийж,  Монгол Улсын иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах  үндсэн эрхийг хангах, Мянганы хөгжлийн  зорилтот хүрсэн амжилтаа улам бататгаж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын  зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэн, эрүүл мэндийн байгууллагын ажилтан бүрийн оролцоо, идэвх санаачлага чухлыг тэмдэглэн дараах уриалгыг дэвшүүлж байна.

    Нэг. Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмнэлгийн засаглалын зохистой орчинг бүрдүүлж, салбарын хөгжлийг шинэ шатанд гарган Иргэддээ хүрсэн эрүүл мэндийн үйлчилгээ”-г бий болгоход төр, засгийн зүгээс онцгой анхаарах;

   Хоёр. Эрүүл мэндийн салбарын хамт олон нь бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийг эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээнд хамруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, “Ээлтэй үйлчилгээ-итгэлтэй хэрэглэгч” уриан дор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах;

   Гурав. Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын ажилтан бүр өөрийн эрхэлж байгаа ажилдаа ёс зүйг чандлан сахиж,“сахилга-хариуцлагатай” байж, эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээг чанартай  үзүүлэх;

   Дөрөв. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлс, өвчлөл эндэгдлийг бууруулахад салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн, үр дүнтэй түншлэн ажиллах;  

   Тав. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч байгаа иргэн, хэрэглэгч бүр  үйлчилгээний соёлыг эрхэмлэн эрүүл мэндээ дээдлэх,аливаа эрсдлээс сэргийлэх,  хорт зуршлаас татгалзах, эрүүл зан үйл, дадал зуршлыг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ өдөр тутмын амьдралд хэвшүүлэх.

             Эдгээр уриалгыг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт бид итгэл төгс байна.

 

ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

 

Холбоотой мэдээ, мэдээлэл