Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЭВ


Олон улсын авлигын эсрэг өдрийг угтан Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд  “Авлигын эсрэг нэгдье” өдөрлөгийг “Хүнд сурталгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх-Баярлалаа гэдэг үг бидэнд хангалттай” уриан дор энэ сарын 6-нд зохион байгууллаа.



Иргэдэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, хариуцлагатай нийгмийг хөгжүүлж, хүнд суртал чирэгдлийг арилган, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор зохион байгуулсан өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд тулгардаг хүндрэл бэрхшээл, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар сэтгэл ханамжийн судалгаа авсан.



Мөн АТГ-аас гаргасан мэдээлэл, авлигын эсрэг сэдэвтэй контентуудыг эмнэлгийн тасаг нэгжүүдийн дэлгэцээр гаргаж, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ил тод байдал, авлигаас сэргийлэх үйл ажиллагааг илэрхийлсэн сурталчилгааны материал, зурагт хуудсыг тарааж, мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл