Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДУНДГОВЬ: 100 ОРТОЙ ШИНЭ ЭМНЭЛГИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Дундговь аймагт улсын төсвийн 10.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон  100 ортой шинэ эмнэлгийн нээлтийн ёслол боллоо.  



Эмнэлгийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхзоригт болон эмч, эмнэлгийн ажилтнууд, иргэдийн  төлөөлөл оролцов.   



Нэгдсэн эмнэлгийн хуучин барилга 1980 онд хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригдсан бөгөөд аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд зай талбай, өрөө тасалгаанаас эхлээд хүндрэлтэй зүйл олон байсан.
Шинэ барилга ашиглалтанд орсноор энэ бүх хүндрэл арилж, орчин үеийн оношилгоо шинжилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх,  орон нутагтаа иргэн бүрэн оношлуулж, эмчлүүлэх боломж бүрдэж буй юм.



Эмч мэргэжилтнүүд эмнэлгийн стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх орчинд ажиллаж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх болсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв.
Эмнэлгийн нээлтэд ирсэн иргэдэд   хавдар, дотоод шүүрэл, өсвөр үеийн эрүүл мэнд, арьс, нүдний эмч нар үзлэг хийж,  зөвлөгөө өгөх,  цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, нүдний харааг шалгах үйлчилгээг үзүүлсэн.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл