Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА


Эрүүл мэндийн сайдын 2023 оны  аравдугаар сарын 10-ны А/357 тоот тушаалаар баталсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас 12 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлэх зориулалттай таван нэр төрлийн 51 ширхэг ариутгалын автоклавыг ЭХЭМҮТ, ЗӨСҮТ болон 14 аймгийн Зоонозын өвчин судлалын төвд тус тус гардууллаа.



Тоног төхөөрөмж гардуулахад Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Каино, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь захирал Томас Крэхэн болон ДЭМБ-ын төлөөлөл оролцож эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг халдваргүйжүүлж ариутгах үйл явцын талаар санал солилцсон. 



ЭХЭМҮТ-ийн Ариутгал, халдваргүйтгэлийн тасагтай танилцах үеэр дэд С.Энхболд эмнэлгийн аюултай хог хаягдлаар халдвар дамжих эрсдэлтэйг онцолж “Эмнэлгийн аюултай хог хаягдлыг газарт булах, шатаах байдлаар устгадаг байсан бол зориулалтын тоног төхөөрөмжөөр аюултай хог хаягдлыг энгийн хог хаягдал болгож байгаа нь эрүүл мэндийн салбарт эмнэлгийн аюултай хог хаягдлын устгал, халдваргүйтгэлд томоохон ахиц дэвшил болж байна. Цаашид төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хог хаягдлыг нэгдсэн системээр устгадаг үйлдвэртэй болох тал дээр анхаарч ажиллана” хэмээсэн юм.



НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэнгийн Ковид-19 цар тахлын үеийн мэдээлэл, зөвлөмжид эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг өнөөгийн нөхцөлтэй уялдуулан шинэчлэлт хийх шаардлагатай байгааг дурдсан бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн сүүлийн үеийн судалгаанд Ковид-19-тэй холбоотой хөгжингүй орнуудад нэг хүнд өдөрт 3.4 кг, эмнэлгийн нэг ор тутамд ойролцоогоор 2 кг хог хаягдал нэмэгдсэн болохыг тогтоосон байна.



НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Каино “Монгол Улсад томилогдож ирээд орон нутагт ажиллах явцад эрүүл мэндийн байгууллагууд аюултай хог хаягдлаа гадаа ил задгай хаяж байгааг харсан. Энэ нь эмнэлгийн ажилчдын болоод ард иргэд, амьтдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр харагдсан учраас аюултай хог хаягдлыг устгах шинэ тоног төхөөрөмжийг орон нутагт хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын бүтцийг тодорхойлох нь хог хаягдлын менежментийг оновчтой, зөв зохион байгуулах үндэс юм. Тиймээс  "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментэд хоёр удаа үнэлгээ хийсэн байна.



Тус үнэлгээгээр  эрүүл мэндийн байгууллагад үүсэх халдвартай хог хаягдлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа ба дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд аюултай хог хаягдлын хэмжээ хоёр дахин нэмэгджээ.
Шинэ тоног төхөөрөмж хүлээж авсан Архангай аймгийн ЗӨСТ-ийн дарга Б.Эрдэнэчимэг “Манай төвийн судалгааны гол объект нь байгаль, хүн, амьтан гэсэн гинжин хэлхээнд байдаг. Бид хээрийн шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангагдсанаар тухайн газар нутагт судалгаа, шинжилгээ хийж, цаг уурын үзүүлэлттэй холбон судлах таатай нөхцөл бүрдэж байна.



Мөн халдварын эмгэг үүсгэгчтэй ажилладаг учраас хог хаягдлын менежмент, био аюулгүй байдал, халдвар хамгааллын чиглэлд чухал хөрөнгө оруулалт болж байна. Орон нутгийн Зооноз өвчин судлалын төвүүд тоног төхөөрөмжөө бүрэн ашиглаж, хүчин чадлаа сайжруулж, чадавхжуулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.



Ариутгалын автоклав нь 300 хүртэлх ортой эмнэлэгт суурилуулах хүчин чадалтай бөгөөд байгаль орчинд ээлтэй, хялбар ажиллагаатай, цахилгаан хувиргагчийн тусламжтайгаар эрчим хүчний хэрэглээг бууруулан, хог хаягдлыг боловсруулах үйл явц нь автоматчлагдсан битүүмжлэл бүхий камер дотор явагддаг.



Тиймээс боловсруулсан хог хаягдлыг зайлуулах систем нь хог хаягдлыг хялбар, эрсдэлгүйгээр зайлуулах боломжийг бүрдүүлж, нэмэлтээр ус дахин боловсруулах системийг холбосон нь орчин үеийн шийдэл бүхий тоног төхөөрөмж гэдгийг мэргэжлийнхэн онцолж байв.   
 



 

Холбоотой мэдээ, мэдээлэл