Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зохион байгуулдаг “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний IV чуулган“ өнөөдөр /2022.11.24/ боллоо.
Монгол Улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой тус чуулганд улс, аймаг, дүүргийн нийт 100 орчим эмч, мэргэжилтэн оролцов.
Чуулганыг УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа нээж үг хэлсэн. Тэрбээр эмнэлзүйн ховор тохиолдол гэдэг нь эрүүл мэндийн салбарын заавал оношилж, эмчлэх шаардлагатай өвчнүүдийн нэг бөгөөд ДЭМБ-аас 2023 онд гаргасан тодорхойлолтоор 100 мянган хүн амд 65-аас доош тохиолдож байгаа, Европын Холбооны улсад 100 мянган хүнд 50-иас доош, АНУ-д 60-аас доош тохиолдож байгаа буюу 0,05-0,65 хувьд нь илэрдэг өвчин эмгэгийг ховор тохиолдол хэмээн үзнэ гэж тодорхойлсон. Одоогийн байдлаар дэлхий нийтэд 300 сая орчим хүн эмнэл зүйн ховор тохиолдлын эмгэгээр өвчилж, оношлогдсон байдаг тухай мэдээллийг өгсөн юм.
Эдгээр өвчний дийлэнх нь удамшлын шалтгаант өвчлөл бөгөөд 70 хувь нь генийн буюу удмын шалтгаантай. Үүнээс гадна гуравны хоёр нь хүүхдэд тохиолддог. Эмнэл зүйн ховор тохиолдлын эмчилгээ нь төвөгтэй, 95 хувьд нь эмчилгээ байдаггүйг О.Баярмаа хэлсэн үгэндээ дурдаад “Жилээс жилд эмнэл зүйн ховор тохиолдлыг оношлох, илрүүлэх тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь шинэ технологи, лабораторийн оношилгооны төрөл нэмэгдсэнээс гадна манай эмч, мэргэжилтнүүдийн чадвар хэрхэн дээшилж буйг харуулж байна. Мөн манай эмч нар маш их уншиж, судалдгийг харахад таатай байна. Тиймээс бид энэ бүх туршлагаа хуваалцах зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна” хэмээсэн.
Уг чуулганыг зохион байгуулагч УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа чуулганы талаар дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний чуулганыг анх 2019 онд анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаярлах санаачилж, 2020 онд анхдугаар чуулганаа хийж байсан. Анхны чуулганд ховор тохиолдлын 55 илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын хувьд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд түлхүү оролцож байв. Тэгвэл өнөөдрийн чуулганд Улаанбаатар хот болон орон нутгийн төр болон хувийн хэвшлийн эмч, мэргэжилтнүүд ховор тохиолдлын илтгэлүүдээ явуулсан. Энэ удаагийн хуралд нийт 61 илтгэл ирснээс мэс заслын анагаах ухааны 39 тохиолдол, дотрын анагаах ухааны 22 тохиолдлын илтгэл ирсэн.
Энэ жилийн хувьд илтгэлүүдийн чанар сайжирч, илтгэгч нарын илтгэх ур чадвар мөн сайжирсан, эмч мэргэжилтнүүдийн оролцох идэвх ч мөн нэмэгдсэн нь харагдаж байна” гэв.
Чуулганд УНТЭ, АШУҮИС, “Орбита” нүдний эмнэлэг, “Грандмед” эмнэлэг, ХСҮТ, УГТЭ, ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс ирүүлсэн 60 гаруй ховор тохиолдлын илтгэлээс эхний шатанд шалгарсан 20 илтгэлийг аман болон ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж дараах шилдгүүдээ тодрууллаа.
Аман илтгэлийн төрөлд тэргүүн байрыг “Маскарад шинж тэмдэгт системийн буллёз пемфигойд (bullous pemphigoid)” Т.Ариунболд, Б.Энхмандах /“Орбита” нүдний эмнэлэг/, дэд байрыг “COVID-19 -ийн шалтгаант каролигийн өвчинд амьд донороос элэг шилжүүлэн суулгуулсан тохиолдол” Г.Анар, Б.Сумъяа, Э.Маргад-Эрдэнэ /УНТЭ-Гастрэнтерологийн тасаг-Элэг шилжүүлэн суулгах төв/, гуравдугаар байрыг “Остеосарком сэжиглэгдсэн монгол эрэгтэйд poems хамшинжийг оношилсон анхны тохиолдол” Г. Чинбат , А.Нансалмаа, С. Мядагсүрэн, Д. Булган /УНТЭ-Цусны эмгэг судлал- чөмөг шилжүүлэн суулгах төв/ нар эзэлсэн.
Ханын илтгэлийн төрөлд тэргүүн байрт “Perivascular epithelioid cell tumor /PEComas/” Б.Эрдэнэцэцэг, Д.Бямбасүрэн, Ш.Бүжинлхам, Н.Нямбаяр, Г.Амарсайхан, Б.Дашням, Д.Нямсүрэн / УНТЭ-Дүрслэл оношилгооны төв, УНТЭ-Урологи-Андрологийн төв/ нарын бүтээл шалгарч удаах байруудыг “Мембранопролифератив гломерулонефрит 1-р хэлбэр оношлогдсон эмнэлзүй тохиолдол” Ж.Түвшинбаяр, Б.Соёл-Эрдэнэ /УНТЭ-Бөөрний төв/, “Менингитийн үеийн бөөрний дээд булчирхайн цус алдалтыг мэс заслаар эмчилсэн тохиолдол (Waterhouse-Friderichsen синдром)” Б.Ганзориг, Ю.Чинбат, А.Анхболор, Б.Батмөрөн, Н.Өлзий-Орших, Б.Ханддарь, М.Баярмагнай /УНТЭ-Ерөнхий мэс заслын тасаг, ЭЭСНЛ/ нар шалгарлаа.