Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагчаа сонсъё” хүндэтгэлийн чуулган зохион байгуулж, “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, манлайлал” хэлэлцүүлэг, уулзалт хийсэн. Эдгээр арга хэмжээний мөрөөр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сувилагч, эх баригч нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор гадаадад сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын 200 сувилагч, эх баригчийг БНСУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх ажлыг ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Отгончимэг нар БНСУ-ын Сунчонхян их сургуулийн Сөүл Бүчон эмнэлэгтэй хамтран зохион байгуулах гуравдугаар ээлжийн сургалтад хамрагдах сувилахуйн мэргэжилтнүүдтэй уулзаж богино хугацааны сургалтын зорилго чиглэлийг танилцуулж, очсон газраасаа өөрийн мэргэжлээр шинэ зүйл сурч, туршлага мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Энэ удаа 11 аймгийн 18 сувилагч, гурван эх баригч энэ сарын 27-ноос тав хоногийн хугацаанд Сөүл Бүчон эмнэлэгт эх барих, сувилахуйн чиглэлээр суралцаж, шинэ мэдлэг мэдээлэл авах юм.