Олон улсын эрүүл мэндийн дүрэм /ОУЭМД/-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын суурь чадавхид хөндлөнгийн үнэлгээ хийсэн хамтарсан баг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзаж үнэлгээний ажлын тайлан, зөвлөмжөө танилцууллаа.
Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд Монгол Улс ДЭМБ-д Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Хөндлөнгийн хамтарсан үнэлгээг хийлгэх хүсэлт гаргасны дагуу ирж ажилласан ДЭМБ болон олон улсын шинжээчдийн хамтарсан багт талархал илэрхийллээ.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Ноцтой байдлын захирал Бабатунде Оловокуре, Хөндлөнгийн үнэлгээний хамтарсан багийн ахлагч Жорже Пинто Феррейра нар Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийг хэрэгжүүлэх суурь чадавхийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээнд хоёр дахь удаагаа сайн дураараа хамрагдаж, үнэлгээний шинэчилсэн аргачлалын гурав дахь хувилбарыг ашигласан дэлхийн анхны улс болсныг онцлоод хөндлөнгийн үнэлгээний явцын шаардлагыг хангахаар хичээнгүйлэн ажилласан болон багийн гишүүдэд халуун дотно хандсан Монголын талд чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын төлөөх нийтлэг зорилгын төлөө ил тод ажиллаж байгаад баяр хүргэв.
Энэ удаагийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээг гурав дахь буюу коронавируст халдварын цар тахал ба эрүүл мэндийн бусад ноцтой байдлын үеэр олж мэдсэн сургамжуудыг тусгасан шинэчилсэн хувилбараар явуулсан юм.
Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний баг энэ сарын 17-24-нд Монгол Улсын ОУЭМД (2005)-ийг хэрэгжүүлэх суурь чадавхийн 19 техникийн чиглэлд ижил мэргэжилтний зөвшилцөх үйл явцаар үнэлгээ хийж үндэсний мэргэжилтнүүд ба олон улсын зөвлөхүүдээс бүрдсэн салбар дундын баг хэлэлцүүлэг, харилцан яриа хийх, газар дээр нь очиж танилцах замаар ажиллахдаа 19 техникийн чиглэлээр оноо өгч, ОУЭМД-ийн хэрэгжилтийг сайжруулахын тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг зөвшилцөн гаргасан бөгөөд үүгээр дамжуулан эрүүл мэндийн аюулгүй байдал, Монголын эрүүл мэндийн тогтолцооны сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж буйгаа хамтарсан багийнхан илэрхийлж байлаа.
Үнэлгээний тайланд Хууль эрх зүйн орчин, хэрэгсэл, Санхүүжилт, ОУЭМД-ийн зохицуулалт, үндэсний зохицуулагчийн үүрэг, нөлөөллийн үйл ажиллагаа, Бичил биетний тэсвэржилт, P5. Зоонозын халдварт өвчин, Хүнсний аюулгүй байдал, Био- аюулгүйн ажиллагаа ба био-хамгаалал, Дархлаажуулалт, Лабораторийн үндэсний тогтолцоо, Тандалт, Хүний нөөц, Эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн менежмент, Нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, Халдварын сэргийлэлт, хяналт, Эрсдэлийн үеийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо, Хилийн нэвтрэх цэг, Химийн гаралтай тохиолдол, холбоотой үйл явдал, Цацрагийн аюулгүй байдал гэсэн техникийн чиглэл бүрээр оноо өгч, Монголын ахиц дэвшлийг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг гаргасан байна.
Монгол улс Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр хэд хэдэн сайн туршлагыг бий болгосныг цаашид урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх нь чухал гэдгийг үнэлгээний тайланд онцолжээ. Тухайлбал,
-Үндэсний хэмжээнд хариу арга хэмжээ авах дээд хэмжээний удирдлага засаглалыг бий болгон эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдал, ноцтой байдлын удирдлага, үндэсний ба орон нутгийн төрийн байгууллагууд, салбар дундын зохицуулалтыг хэрэгжүүлж, байгаа эрхзүйн тогтолцооны хүрээнд цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд шаардлагатай нөөцийг дайчилсан.
-Эрүүл мэндийн салбарын чадавх, дэд бүтэц, үүний дотор лабораторийн хүчин чадал, вакцины агуулах, шинэ вакцины хүйтэн хэлхээ, нэвтрэх цэг дээр түр тусгаарлах байр, эрүүл мэндийн байгууллагуудын Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахлын үед өвчтнүүдийг тусгаарлах, хорио цээр тогтоох чадавхыг маш хурдтайгаар нэмэгдүүлсэн.
-Тандалт, лабораторийн стратеги, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээ, эмнэлгийн хариу арга хэмжээ, эрсдлийн үеийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоог хангах, вакциныг нэвтрүүлэх тухай ДЭМБ-ын техникийн удирдамж, нотолгоонд тулгуурласан бодлого, бусад улс орны сайн туршлагыг шуурхай хэрэгжүүлсэн.
-Шинэ вакцин гарснаас хойш гурван сарын дотор шуурхай нэвтрүүлж, зорилтот бүлгийн (эрүүл мэндийн ажилтнууд, ахмад настан, хавсарсан өвчтэй хүмүүс) хамралтыг 100 хувьд хүргэсэн.
-Монгол Улс нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг зохицуулах механизмыг батлан хэрэгжүүлж, вакциныг эрт нэвтрүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл авах нөхцөлийг бүрдүүлсэн зэргийг онцолсон байна.
Хөндлөнгийн хамтарсан үнэлгээнээс Монгол Улсад дараах зөвлөмжийг өгсөн. Үүнд, нэгдүгээрт, Бүх холбогдох яам, агентлагийг хамруулсан салбар дундын харилцаа холбоо, зохицуулалтыг албажуулах, зохих механизм, протоколыг хариуцах салбар дундын хороо байгуулах. Үндэсний хэмжээний Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тухай тойм судалгаанаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх. Энэхүү хорооны ажлын удирдамж, чиг үүрэг хариуцлагыг тодорхойлох.
Хоёрдугаарт, энэхүү хороогоор дамжуулан эрүүл мэндийн асуудлын нарийвчилсан зураглалыг гаргаж, бодлогын тойм судалгаа хийсний үндсэн дээр холбогдох хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөөг нэгдсэн зохицуулалтаар хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан бүх шатны бүх шаардлагатай харилцаа холбоо, боловсрол, нөлөөлөл, бэхжүүлэх ажиллагааг үүнд тусгах.
Гуравдугаарт, уг хороогоор дамжуулан Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний тайлангийн үр дүн, зөвлөмжүүдэд тулгуурлан бүх талын чиг үүрэг, хариуцлагыг тодорхойлсон, өртөг тооцсон, нөөц хуваарилсан, эрсдэлийн мэдээлэлд тулгуурлан үндэсний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэв.
С.Чинзориг сайд Хөндлөнгийн хамтарсан багийн 19 техникийн чиглэлд ижил мэргэжилтний зөвшилцөх үйл явцаар өгсөн үнэлгээг хүлээн авч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай асуудлаар тодорхой зөвлөмжийн биелүүлэхэд анхаарч ажиллах, энэ ажилд УИХ, Засгийн газрын түвшинд хамтарч бодлогын түвшинд тодорхой шийдлүүд гаргаж бодит үр дүнд хүрэхийн төлөө ЭМЯ манлайлж ажиллана гэдгийг хэллээ.