Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НЭМҮТ:“ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ДҮҮРГҮҮДЭД ХИЙЖ БАЙНА



НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд “Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тодорхой уриан дор  тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн уриа нь “Өөрчлөлтийг хурдасгая”.  



Энэ өдрийг тохиолдуулан НЭМҮТ-ийн  Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны мэргэжилтнүүд “Өөрчлөлтийг хурдасгая” сэдэвт сургалтыг энэ сарын 21-нд зохион байгууллаа. 
Сургалтад нийслэлийн төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүд, Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүрэг, хороодын 70 орчим мэргэжилтэн болон нийгмийн ажилтнууд  оролцож нүхэн жорлонгийн стандарт, нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний болон агаарын бохирдол, халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.



Мөн энэ өдөр нийслэлийн төвийн зургаан дүүрэг Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэйд  уг сургалтыг хийсэн бөгөөд өнөөдөр /2023-11-22/-өөс алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур, Багахангайд зохион байгуулж эхэллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл