Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ



1.  Эрүүл мэндийн яам нь “Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл”-ийн батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах гэж байгаа тул төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.


2.  Төсөл хэрэгжүүлэх төрийн бус байгууллага нь Монгол Улсад ХДХВ-ийн халдварын тархалт, ДОХ-той холбоотой нас баралтыг бууруулах, хүн төвтэй эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх, сүрьеэгийн тохиолдол илрүүлэлтийг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн, Глобаль сан, Эрүүл мэндийн яамнаас батлагдсан төслийг Эрүүл мэндийн яам, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үндсэн зорилготой.

3.  Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Албан бичиг
-Улсын бүртгэлийн гэрчилгээ
-Байгууллагын ерөнхий танилцуулга
-Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт
-Татвар, нийгмийн даатгалын байгууллагад өргүй тодорхойлолт
-Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ нь хангалттай гэж үнэлэгдснийг нотлох баримт
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны 09.00-16.00 цагийн хооронд авч болно.

Мэдүүлгээ www.tender.gov.mn төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.


Засгийн газрын VIII байр, Олимпийн гудамж - 2
Сүхбаатар дүүрэг 14210, Улаанбаатар хот
Монгол улс
(Эрүүл мэндийн яамны 112 тоот, Б.Жаргал, 262206)

Холбоотой мэдээ, мэдээлэл