Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  ХӨНДЛӨНГИЙН ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ   ЭМЯ  ГССҮТ: НУРУУНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ   ЭМЯ  УНТЭ: “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН“-ЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ  ЭМЯ  БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРАГДАХ СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ НАРТАЙ УУЛЗЛАА   ЭМЯ  ХАВДРЫН ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТАРНА   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХ БОЛОН ПЕРИНАТАЛ ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХАД ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО


Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/550 болон А/263 дугаар тоот тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд  “Эх болон перинатал эндэгдлийг бууруулах эмнэлзүйн аудитын хороо” байгуулсан.


 
Энэ хүрээнд “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс Өмнөговь аймгийн БОЭТ-ийн “Эхийн болон перинатал эндэгдлийг бууруулах эмнэлзүйн аудитын хороо”-ны гишүүдтэй энэ сарын 17-нд уулзаж, туршлага солилцлоо.


 
Тус хороо нь эхийн эндэгдэл, амьгүй төрөлт болон нярайн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлд хүргэж буй үндсэн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээ авах замаар эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, чанарын хяналтыг сайжруулах зорилготой юм.


 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл