Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  ХӨНДЛӨНГИЙН ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ   ЭМЯ  ГССҮТ: НУРУУНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ   ЭМЯ  УНТЭ: “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН“-ЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ  ЭМЯ  БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРАГДАХ СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ НАРТАЙ УУЛЗЛАА   ЭМЯ  ХАВДРЫН ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТАРНА   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НЭМҮТ: ДЭМБ-ЫН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАГИЙНХАНТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО


ДЭМБ-аас Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийхээр ДЭМБ-ын төв ба Номхон далайн баруун бүсийн мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар өнөөдөр /2023-11-20/ Нийгмийн эрүл мэндийн үндэсний төвд ажиллалаа.



Олон улсын хамтарсан багийнхныг  тус төвийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхан хүлээн авч  уулзав. Уулзалтад НЭМҮТ-ийн Хор судлал шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин, мэргэжилтэн Б.Батдорж нар оролцож ДЭМБ-ын хамтарсан багийн гишүүдэд химийн аюулгүй байдал, олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, салбар дундын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хор судлалын үйл ажиллагаа, НЭМҮТ-ийн үйл ажиллагааны чиглэл, хүний нөөцийн чадавх, орчны эрүүл мэндийн тандалт мөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ болон цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.



Монгол Улс ДЭМБ-д Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Хөндлөнгийн хамтарсан үнэлгээг хийлгэх хүсэлт гарган үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, энэ оны есдүгээр сард өөрийн үнэлгээг хийсэн бөгөөд Хөндлөнгийн үнэлгээ хийх багийг энэ сарын 17-24-нд ажиллуулахаар ирээд байгаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл