Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  ХӨНДЛӨНГИЙН ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ   ЭМЯ  ГССҮТ: НУРУУНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ   ЭМЯ  УНТЭ: “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН“-ЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ  ЭМЯ  БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРАГДАХ СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ НАРТАЙ УУЛЗЛАА   ЭМЯ  ХАВДРЫН ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТАРНА   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХЭНТИЙ: ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ


 
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрсдэлээ мэдэж, хариуцлагатай хандъя” уриан дор энэ сарын 14-нд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.  



Уг өдөрлөгт “Хэрлэн дом”, “Оюуны шим”, “Ач манал” ӨЭМТ, сумдын Эрүүл мэндийн төв, харьяа байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан хаагчид оролцов.



Энэ үеэр аймгийн эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ хийж, артерийн даралт, зүрхний цохилт, хэвлийн тойрог,  биеийн жингийн индексийг тодорхойлж, зөвлөгөө өгсөн бөгөөд өдөрлөгийн үр дүн, үзлэг оношлогооны тайланг энэ сарын 25-нд эрүүл мэндийн байгууллагуудаас авахаар төлөвлөж байна.  


 

Холбоотой мэдээ, мэдээлэл