Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  ХӨНДЛӨНГИЙН ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ   ЭМЯ  ГССҮТ: НУРУУНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ   ЭМЯ  УНТЭ: “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН“-ЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ  ЭМЯ  БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРАГДАХ СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ НАРТАЙ УУЛЗЛАА   ЭМЯ  ХАВДРЫН ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТАРНА   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ-ИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГ ГОВЬ-АЛТАЙН 668 ИРГЭНИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА


Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд УГТЭ, ХСҮТ, “Клинико” эмнэлгийн хамтарсан баг арваннэгдүгээр сарын 4-13-нд Говь-Алтай аймагт ажиллаж тус аймгийн Цээл, Баянтоорой, Цогт, Алтай, Төгрөг, Бугат сумын 668 иргэнийг үзлэг оношилгоонд хамрууллаа.
         Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 дугаар тушаалаар улс орон даяар 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдэд хүрч үйлчлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүргийг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд өгсөн. Энэ дагуу төрөлжсөн мэргэшлийн эмч нарын хамтарсан баг орон нутагт ажиллаж иргэдийг эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулж байгаа юм.
         Говь-Алтай аймагт УГТЭ-ээс гадна УНТЭ, УХТЭ, ХСҮТ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хамтран сумдад эрт илрүүлгийг зохион бйагуулсан бөгөөд эмч нарын багийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ахалж ажиллалаа.  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл