1. Эрүүл мэндийн яам нь “Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл”-ийн батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах гэж байгаа тул төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Төсөл хэрэгжүүлэх төрийн бус байгууллага нь Монгол Улсад ХДХВ-ийн халдварын тархалт, ДОХ-той холбоотой нас баралтыг бууруулах, хүн төвтэй эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх, сүрьеэгийн тохиолдол илрүүлэлтийг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн, Глобаль сан, Эрүүл мэндийн яамнаас батлагдсан төслийг Эрүүл мэндийн яам, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үндсэн зорилготой.
3. Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Албан бичиг
-Улсын бүртгэлийн гэрчилгээ
-Байгууллагын ерөнхий танилцуулга
-Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт
-Татвар, нийгмийн даатгалын байгууллагад өргүй тодорхойлолт
-Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ нь хангалттай гэж үнэлэгдснийг нотлох баримт
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны 10.00-16.00 цагийн хооронд авч болно.
Мэдүүлгээ www.tender.gov.mn төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Засгийн газрын VIII байр, Олимпийн гудамж - 2
Сүхбаатар дүүрэг 14210, Улаанбаатар хот
Монгол улс
(Эрүүл мэндийн яамны 112 тоот, Б.Жаргал, 262206)