Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  ХӨНДЛӨНГИЙН ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ   ЭМЯ  ГССҮТ: НУРУУНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ   ЭМЯ  УНТЭ: “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН“-ЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ  ЭМЯ  БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРАГДАХ СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ НАРТАЙ УУЛЗЛАА   ЭМЯ  ХАВДРЫН ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТАРНА   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БУЛГАН: “ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


 
Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан “Эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, эрт илрүүлэх үзлэг оношилгоог эрчижүүлэх зорилгоор “Хүрч үйлчилье” уриатай хэлэлцүүлгийг Бугат суманд зохион байгууллаа.
 


Уг хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга М.Батчимэг тэргүүтэй салбарын удирдлагууд болон 13 сумын 115 албан хаагч оролцсон.



 
Булган аймагт өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн эрт илрүүлэх үзлэгт 24277 иргэн хамрагдсан бөгөөд энэ нь улсын дунджаас 7,5 хувиар дээгүүр үзүүлэлт юм. Мөн Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн 80 хувийг эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулсан байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл