Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГОВЬ-АЛТАЙД АЖИЛЛАЖ БУЙ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН БАГ 1800 ХҮНИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА


Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.  Хөдөөгийн иргэд тэр дундаа алслагдсан сумдын малчдыг эрт илрүүлэгт хамруулах ажлыг идэвхжүүлэх зорилгоор лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн хамтарсан багийг аймгуудад ажиллуулж байгаа юм.



Энэ удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар, судлалын үндэсний төв болон хувийн хэвшлийн “Клинико-мед” эмнэлгийн 40 эмч, сувилагч, техникч, лаборантаас бүрдсэн баг Говь-Алтай аймгийн 17 сумын иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношлогоонд хамруулах ажлыг энэ сарын 9-нөөс эхэлсэн. Одоогийн байдлаар 1800 орчим иргэнийг эрт илрүүлэг, үзлэг оношлогоонд хамруулаад байгаа тухай мэдээллийг Говь-Алтай аймгаас ирүүллээ.  



Монгол Улсын Засгийн газраас Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарч, эрт илрүүлгийн үзлэгийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс орон даяар явуулж эхэлсэн.  



Энэ сарын эхний байдлаар 1.2 сая гаруй хүн эрт илрүүлэгт хамрагдсан дүн мэдээ бий. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 37 орчим хувь эрт илрүүлэгт хамрагдаад байна.



Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэгт иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, бүх шатны эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн удирдлага хамтарч ажиллахыг зөвлөж буй бөгөөд Эрүүл мэндийн сайд 2023 оны долдугаар сарын 17-нд улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрчимжүүлэх тухай А/256 тоот тушаал гаргасан. Уг тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутагт явуулын баг гарган ажиллуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангаж байгаа юм.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл