Халдварт өвчний сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлыг тодорхойлж, тулгамдаж буй асуудал, сувилахуйн хэрэгцээ шаардлагыг бүрдүүлэх зорилгоор “Зонхилон тохиолдох халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээ, ирээдүйн чиг хандлага” сэдэвт үндэсний зөвлөгөөн, хэлэлцүүлэг “Чингис хаан” зочид буудалд болж байна.
ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-өөс хамтран зохион байгуулж буй үндэсний зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
Үндэсний зөвлөгөөнд оролцогчдод Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар мэндчилгээ дэвшүүлж халдварт өвчний үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээний үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулах нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний практикийг ахиулах, өвчтөний үр дүнг сайжруулах, эдгээр өвчнөөс үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Улсын хэмжээнд анх удаа болж буй эл зөвлөгөөний үндсэн илтгэлийг “Зонхилон тохиолдох халдварт өвчний өнөөгийн байдал, цаашдын төлөв байдал” сэдвээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа тавьж хэлэлцүүлсэн бол “Зонхилон тохиолдох халдварт өвчний талаар ДЭМБ-ын баримталж буй бодлого” сэдвээр ДЭМБ-ын халдварт өвчин болон дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа мэдээлэл өглөө.
Халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогчид өөр өөрийн байгууллагаар жишээ авч байр сууриа илэрхийлсэн. Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн ахлах сувилагч Х.Наранцэцэг “Манай аймагт сувилагч мэргэжилтний хүний нөөц хангалтгүй байгаа. Аймгийн Эрүүл мэндийн газрын судалгаагаар аймгийн хэмжээнд 250 сувилагч, тусгай, дунд мэргэжилтэн ажиллах ёстой. Халдвартын тасагт 3-4 сувилагч ээлжээр ажилладаг байсан бол одоогийн байдлаар ганц сувилагч ажиллаж байна. Тиймээс хүний нөөцийг бэхжүүлэхэд анхаарч, сувилагчийн цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэх талаар ярилцахгүй бол шинээр төгссөн боловсон хүчин орон нутагт ажиллахгүй болох эрсдэл үүссэн” гэв.
Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албаны дарга Г.Болд “Манай байгууллагад 28 эмч, мэргэжилтэн ажилладаг. Хүний нөөцгүйн улмаас нэг хүн 3-4 хүний ажил давхар гүйцэтгэж дүүргийнхээ 4400 гаруй иргэнээс гадна отор нүүдлээр яваа малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг.
Судалгаанаас харахад сүүлийн хоёр жилд сүрьеэгийн 15 тохиолдол бүртгэгдсэн нь хүн ам цөөтэй дүүргийн хувьд өндөр үзүүлэлт юм. Мэргэжлийн орон тоо нь байгаа ч ажиллах хүн ирдэггүй. Нэг үгээр бидний хувьд хүний нөөц л тулгамдсан асуудал болоод байна ” хэмээсэн.
Манай улсад халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, тандалт сэргийлэлтийн стандарт, заавар байдаг ч сувилахуйн тусламжийн заавар байхгүй бөгөөд халдварт өвчний чиглэлээр улсын хэмжээнд ажиллаж байгаа сувилагч нарын мэдлэг, чадварыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид ярьж байлаа.
Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнөөс гарсан үр дүнд тулгуурлан зонхилон тохиолдох халдварт өвчний өнөөгийн байдлыг тодорхойлж, сувилахуйн заавар боловсруулж, хэлэлцүүлэх бөгөөд үүний үр дүнд шинэ болон сэргэж буй халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж буй юм.