Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЭМДЕГ-Т АЖИЛЛАВ



УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг шинээр томилсон. Шинээр томилогдсон гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр /2023-11-09/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллав.
Ажлын хэсгийг ЭМДҮЗ-ийн Ажлын албаны дарга Т.Батмөнх ахалж,  ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, Т.Баясгалан, Б.Алтанхуяг, Н.Одонгуа, Ж.Гэрэлмаа болон ЭМДҮЗ-ийн Ажлын албаны ахлах аудитор Н.Хишигсүрэн, аудитор Д.Сувдаа, аудитор-нягтлан бодогч Б.Отгонжаргал нарын хамтаар эрүүл мэндийн даатгалын  төрийн бүх үйлчилгээг үзүүлдэг Хэрэглэгчтэй харилцах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.



Тэд мөн ЭМДЕГ-ын газар, хэлтсийн дарга нар, 21 аймаг, хоёр дүүргийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн байдал, эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилт болон иргэн-даатгуулагчдаас ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар мэдээлэл сонсов.



Ажлын хэсгийнхэнд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг санхүүжилттэй  нь уялдуулж чанарын хяналт, үнэлгээг хэрхэн хийж байгаа болон эрүүл мэндийн даатгалын цахим системийн талаар танилцуулж, сонирхсон асуултад хариулж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл