Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг энэ сарын 2-нд Говь-Алтай.аймагт ажиллаж, гар сарвуу, дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүллээ.
Алсын дуудлагын багт тус төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, Мэс заслын тасгийн сувилагч С.Дорж, жолооч И.Сүхбат нар багтсан бөгөөд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч, Монгол Улсын гавьяат эмч Л.Гантөмөр, Гэмтлийн тасгийн эмч Ш.Дагва, Б.Ганхүрэл, Б.Баатарцогт, мэдээгүйжүүлгийн эмч Т.Санчир-Од болон сувилагч Бадмаа, Бямбажав, Ундармаа, асрагч Баасанжаргал нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.
Өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байгаа мэдээллийг Говь-Алтай аймгаас ирүүллээ.