Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УХТЭ: “ЭРДМИЙН ЧУУЛГАН”-Д АЛСЛАГДСАН АЙМАГ, ДҮҮРГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХАМРУУЛЛАА


Улсын хоёрдугаар төв эмнэлгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 45 дахь удаагийн "Эрдмийн чуулган" энэ сарын 28-нд  боллоо.



Энэ удаагийн чуулганд зүүн бүсийн таван аймаг, Багануур, Налайх, Багахангай дүүргийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар хамрагдсан.



 Эрдмийн чуулганаар эмч, мэргэжилтнүүдийн 48 илтгэл ирснээс  28 бүтээлийг аман болон ханын хэлбэрээр хэлэлцүүлсэн бөгөөд  тэргүүн байранд Зүрх судас судлалын тасгийн зүрхний ангиографийн тэргүүлэх зэргийн эмч, илтгэгч Л. Эрдэнэхүү “ST сегмент өргөгдөлгүй зүрхний цочмог шигдээс ба титэм судасны бөглөрлийг уялдуулан судалсан дүн “, дэд байранд Дүрс оношилгооны төвийн зөвлөх зэргийн эмч АУ-ны доктор,дэд профессор Б. Эрдэнэбулган “Элэгний хавдартай эмчлүүлэгчдийг TACE болон RFA хавсарсан аргаар эмчилсэн таван жилийн амьдралын чанарыг судалсан дүн“, гутгаар байранд Дүрс оношлогооны төвийн Радиологийн төвийн тасгийн эрхлэгч, АУ-ны магистр Н.Жавзандолгор “Элгэн доторх баруун өмнөд ба арын цөсний цоргоны салаалтын хэлбэрийг соронзон резонанст холангиопанкреатографийн шинжилгээгээр тодорхойлсон дүн” сэдвээр тус тус шалгарсан байна.



Түүнчлэн шилдэг ханан илтгэлээр Бөөр, дотоод шүүрлийн тасгийн эмч Б.Жанибек “Гиталман төст хам шинж /шалтгаан тодорхоогүй гипокалеми/“ сэдвээр шалгарсан бол сувилагч, тусгай мэргэжилтний 18 илтгэл оролцсоноос таван илтгэл хэлэлцэгдэж, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн сувилагч О.Өнөрзаяа нарын хэлэлцүүлсэн “Сувилагчдын  ажлаас  гарахад нөлөөлж буй зарим  хүчин зүйлийг тодорхойлсон дүн” сэдэвт илтгэл шилдгээр шалгарав.



Мөн сувилахуйн чиглэлээр 10 илтгэл ирснээс таван илтгэлийг аман хэлбэрээр хэлэлцүүлж шалгаруулсан бөгөөд хурлыг байгальд ээлтэй, эко байдлаар ханын илтгэлийг хэвлэлгүйгээр Е постер хэлбэрээр хүргэсэн нь онцлог байлаа.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл