Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДОРНОГОВИЙНХОН ШИЛДЭГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА


Дорноговь аймгийн  нутгийн зөвлөлөөс Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл энхийн үйлстэн” арга хэмжээг гуравдахь жилдээ зохион байгууллаа.



Энэхүү үйл ажиллагаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтний хичээл зүтгэлийг урамшуулах, дэмжих, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, олон түмэнд түгээн таниулах зорилгоор аймгийн хэмжээнд шилдэг эмч, хамт олныг жил бүр уламжлал болгон шалгаруулж, урамшуулдаг аж.  
 “Эрүүл энхийн үйлстэн” арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 1000 гаруй эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагч болон АШУҮИС-ийн багш, оюутнууд оролцож, долоон төрөлд шилдгүүдээ шалгаруулсан байна.



 Эрүүл мэндийн салбарын лавлагаа шатлалын шилдэг хамт олноор АНЭ-ийн Х.Эрдэнэбулган даргатай Мэс засал-Гэмтлийн тасгийнхан, анхан шатны шилдэг хамт олноор Ц.Болормаа даргатай Зүүнбаян эрүүл мэндийн төв шалгарсан бол нарийн мэргэжлийн шилдэг эмчээр АНЭ-ийн Чих хамар хоолойн их эмч Х.Эрдэнэболд, анхан шатны шилдэг эмчээр Талст зам өрхийн ЭМТ- ийн их эмч Д.Нарантуяа, шилдэг тусгай мэргэжилтнээр Хатанбулаг сумын ЭМТ-ийн бага эмч Ж.Цэемаа, шилдэг сувилагчаар АНЭ-ийн МЭЭ-ний тасгийн ахлах сувилагч Б.Аюурзана, шилдэг ажилтнаар Айраг сумын эрүүл мэндийн төвийн нярав Д.Нансалмаа нар тус тус шалгарлаа.



Аймгийн нутгийн зөвлөлийн төлөөллүүд эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдад баяр хүргэж, шагналыг гардуулав.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл