Халдварт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт болон боловсролын байгууллагын эмч нарыг мэдээллээр хангах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран “Амьсгалын замын халдварт өвчин ба эрсдэлийн харилцаа холбоо” сэдэвт сургалтыг энэ сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.3.3, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2.2.2, Эрүүл мэндийн яамны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.1.6-д тусгасан “Шинэ болон сэргэж байгаа халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулсан сургалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн сургууль, цэцэрлэгийн 750 гаруй эмчийг хамрууллаа.
Сургалтыг томуу, томуу төст өвчний хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтад хамрагдалтыг идэвхжүүлэхтэй холбоотой цаг үеийн бодит мэдээллийг мэргэжлийн зөвлөмжийн дагуу өгч, эрүүл мэндийн салбарын халдварт өвчин хариуцсан эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор зохион байгуулж буй юм.
Сургууль, цэцэрлэгийн эмч нарт томуу, томуу төст өвчин, коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тарилгаар сэргийлэгддэг халдварт өвчин ба дархлаажуулалт, вируст гепатитын халдвар, эрсдэлт хүчин зүйл урьдчилан сэргийлэлт болон Монгол Улсын Эрсдэлийн харилцааны өнөөгийн байдал, Нийгмийн ноцтой байдлын үеийн олон нийтийн оролцоо, худал мэдээллийн менежмент. 2023-2024 оны томуугийн улиралд авч хэрэгжүүлэх эрсдэлийн харилцаа холбооны төлөвлөгөөг танилцуулахын хамт сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн шүд, амны хөндийн арчилгааг хэрхэн хийх талаар тодорхой мэдээлэл өгсөн. Түүнчлэн эмч нарын мэргэжлийн хөгжлийн бүлэг бүрдүүлэн ажиллах зөвлөмж сэдвээр мэдлэгээ дээшлүүлж хамтран ажиллалаа.