Дэлхийд эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 59 хувийг сувилагч мэргэжилтэн эзэлдэг ч удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь туйлын бага хувийг эзэлдэг тухай ДЭМБ-ын тайланд дурдсан байдаг.
ДЭМБ-аас баталсан “Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх дэлхийн стратеги (2021-2025)” хэмээх бодлогын баримт бичигт сувилагч мэргэжилтний манлайлал нь тэргүүлэх чиглэлийн нэг болж байгаа бөгөөд ялангуяа эрүүл мэндийн тогтолцоо, сургалт эрдэм шинжилгээний бүхий л орчинд сувилагчийн манлайллыг бэхжүүлэх асуудлыг онцлон хөндөж байгаа билээ.
Энэ нь сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, сувилахуйн хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлалд хөрөнгө оруулахад онцгой анхаарч сувилагчийн нэр хүнд, нийгмийн байр суурийг бэжүүлэх замаар эрүүл мэндийн салбар дахь сувилагч мэргэжилтний хомсдлоос зайлсхийх үр дүнтэй арга хэмжээ гэж үздэг.
Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэгчийн хувиар эмнэлгийн нийт ажилтны дийлэнх хувийг эзэлж буй сувилагч мэргэжилтнүүдийнхээ үнэ цэн, нийгмийн байр суурийг өсгөж, тэдний манлайлалд бодит хөрөнгө оруулах, сувилахуйн мэргэжилтний цогц хөгжлийг тууштай дэмжин ажилладаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сувилагч мэргэжилтний дэлхий нийтийн нөхцөл байдал болоод Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Эрүүл мэндийн сайдын тушаал, эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Сувилахуй эрхэлсэн дэд захирал”-ын орон тоог шинээр бий болгон тус эмнэлгийн Сувилахуйн албаны даргыг дэд захирлаар дэвшүүлэн томилоод байна.
Сувилагч мэргэжилтнийг байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалд томилон ажиллуулж буй нь нийт сувилагч нарын салбарт эзлэх байр суурийг бэхжүүлэх тэдний эрхийг хамгаалан хүндэтгэх, манлайлах, дуу хоолойг бэхжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилт хийгээд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Эрүүл мэндийн салбар дахь Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах, бүх нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад сувилагч мэргэжилтний удирдлагын манлайлал, шийдвэр гаргах түвшний үүрэг оролцоо нэн чухал ач холбогдолтой болоход анхаарлаа хандуулж буй хэрэг юм.