Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СЭЛЭНГЭ: “5С БУЮУ АЖЛЫН БАЙРНЫ ЭМХ ЦЭГЦ” СУРГАЛТАД СУВИЛАГЧ НАРЫГ ХАМРУУЛЖ БАЙНА


Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу "Эрүүл мэндийн салбарын ажлын эмх цэгцийг сайжруулах 5С хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь" сургалт зохион байгуулж байна.



Тус аймгийн эрүүл мэндийн салбар энэ онд сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ чадавхижуулах зорилгоор лавлагаа шатлалын эмнэлэг буюу Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй сувилагч солилцон ажлын байрны сайн туршлагаас суралцаж үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахад дэмжлэг үзүүлэхийг зорьсон. Сургалтад 53 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн хамрагдаж мэдлэг, мэргэжлээ дээшлүүлсэн юм.



Энэхүү арга хэмжээний үр дүн орон нутагт хэрхэн бодитоор хэрэгжиж буйд дүгнэлт хийх 5С буюу сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний ажлын байрны эмх цэгц, ажлын байрны стандарт шаардлагын хэрэгжилтийн талаар санал солилцох сургалтыг аймгийн ЭМГ-ын дэргэдэх Сувилахуйн зөвлөх баг, Сувилахуйн албаны гишүүдтэй хамтран өнөөдөр хийж байгаа юм.



“5С буюу ажлын байрны эмх цэгц” сургалтад тус аймгийн 17 сум, зургаан тосгоны Эрүүл мэндийн төв, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар анги болон "Асгатын дов", "Энэрэлт-үйлс" хувийн эмнэлгийн ахлах сувилагч нар оролцож байна.
Сургалтаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагын өдөр тутам мөрдөх зарчим ажлын байрны байрны эмх цэгц, сахилга бат, чанар стандартыг хэрхэн яаж үйл ажиллагаандаа мөрдөж хэвшүүлэх талаар оролцогчид мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж, дохионы хэлний "Шидэт гар" хичээлийг зааж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл