Улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг энэ сарын 10-наас эхлүүлсэн.
Энэ удаагийн дархлаажуулалтад ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг нийслэл болон орон нутагт 89,2 хувьтай тараасан бөгөөд алслагдсан аймгуудад онгоцны хуваарийн дагуу түгээх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах эрсдэлт бүлгийн нийт хүн амын 15,2 хувь нь томуугийн вакциндаа хамрагдаад байгаа юм. Үүнд 65-аас дээш насныхан 60,4 хувь, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлд үндэслэн 2-5 насны хүүхдүүдийн хамрагдалт хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Харин жирэмсэн эмэгтэйчүүд 6,6 хувьтай хангалтгүй байгаа аж.
Орон нутгийн хэмжээнд томуугийн вакцины хамралт 8,9 хувьтай байгаа бол бүх аймгуудаас Орхон тэргүүлж, 65-аас дээш насныхан 31,6 хувиар өндөр үзүүлэлт гаргалаа.
Мөн дүүргүүдээс ирсэн мэдээллээр Багахангай дүүрэгт хүн амын 70,3 хувь нь дархлаажуулалтад хамрагдаж тэргүүлсэн бол Сонгинохайрхан, Налайх дүүрэг 36-39 хувь, Баянзүрх дүүрэг 7,2 хувийн хамрагдалтаар хангалтгүй үзүүлэлттэй байна.
Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад томуугийн эсрэг дархлаажуулалтыг өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллага, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт өдөр бүр хийж байна.