Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

АМГАЛАН” АМАРЖИХ УГААЛГА, АРИУТГАЛЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ХИЙХ БОЛОМЖТОЙ


Нийслэлийн “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь угаалгын хэсэгтээ Испани улсын “Domus” үйлдвэрийн том оврын угаалгын машин, хатаагчаар бүрэн тоноглогдлоо.
Үйлдвэрлэлийн зориулалттай том оврын угаалгын машин, хатаагчийг суурилуулан ажиллагаанд оруулснаар эмнэлгийн зөөлөн эдлэлийн угаалга, ариутгалыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх бүрэн боломжтой болж буй юм.
Угаалга, ариутгал нь эмнэлгийн бүх төрлийн тусламж, үйлчилгээний салшгүй хэсэг бөгөөд стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй билээ.



“Амгалан” амаржихад угаалгын иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэсэн "Зохис электрик" ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Domus” брэндийн уурын индүүг тус эмнэлэгт бэлэглэжээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл