
.jpg)
Хэлэлцүүлгийг эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нээж “Дэлхий дахины болон Монгол Улсын сувилагчийн хүний нөөцийн нөхцөл” сэдвээр үндсэн илтгэлийг танилцуулсан бөгөөд үргэлжлүүлэн оношлогоо эмчилгээний 12 тасгийн эрхлэгч, сувилагч мэргэжилтний хүний нөөцийн хомсдолтой холбоотой “Сувилагч мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллахад тасаг хамт олны нөлөөлөл, хувь ажилтан бүрийн оролцоо” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэн, харилцан санал солилцсон.

Нээлттэй хэлэлцүүлэгт 100 гаруй эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож тулгамдаж буй асуудлаа хэлэлцүүлж, цаашид сувилагч мэргэжилтний хомсдолыг бууруулахын тулд тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах долоон чиглэлийн зорилтот үйл ажиллагаанд санал нэгдэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, тасаг нэгжүүдэд сувилагч мэргэжилтнийг дэмжин ажиллах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.