Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УНТЭ: ШИЛИЙН ГОЛЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРНА


Улсын нэгдүгээр төв эмнэлэг гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд энэ сарын 17-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 


 
Уулзалтад УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баярмаа болон ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэд захирал Шиао Жанг Жүн, Мэс заслын тасгийн эрхлэгч Жанг Нан, Сургалт судалгааны хэлтсийн дарга Лю Шү Жүн, их эмч Чу Ри Яа нар оролцсон.


 
УНТЭ 2018 оноос тус эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүлэхээр яриа хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар УНТЭ, ЗӨСҮТ, Шилийн гол аймгийн Нэгдсэн эмнэлэг гурвалсан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, бэтэг өвчний тухай судалгааны ажлыг эхлүүллээ.




Мөн ерөнхий мэс засал судлал болон бусад чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн сургах, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтрахаар төлөвлөсөн юм.   

Холбоотой мэдээ, мэдээлэл