Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМДЕГ:ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ БАРУУН АЙМГУУДАД ХИЙЖ БАЙНА


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж, даатгалын санхүүжилтийн чанар үр дүнд суурилсан төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг орон нутагт хийж байгаа.



Энэ удаа уг сургалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий, Увс аймагт зохион байгуулж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынханд  эрүүл мэндийн даатгалын бодлого санхүүжилтийн аргачлал, гэрээлэлт, сонгон шалгаруулалт, чанар төлбөрийн хяналт, цахим системтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлийн талаарх тодорхой мэдээллүүдийг өгч, мэргэжил арга зүйгээр хангахаас гадна гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлаар санал солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж яваа юм. 



Тус байгууллага энэхүү сургалтыг тогтмол зохион байгуулж, орон нутгийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажилладаг бөгөөд эхний сургалт Ховд аймагт болоход тус аймгийн 15 сумын Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндий зургаан төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй хүн оролцжээ.



Сургалт өнөөдөр Баян-Өлгий аймагт үргэлжилж тус аймгийн Эрүүл мэндийн газар, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлгийн 98 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийг танилцуулж, орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээ мэдээллээр шуурхай хангах чиглэлээр ЭМДЕГ-аас “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авах чадавхийг бэхжүүлэх, олон нийтэд таниулах, ил тод болгох” сэдвээр хичээл зааж, зөвлөгөө мэдээлэл өглөө.



Эрүүл мэндийн даатгалын чадавхижуулах сургалтыг ЭМДЕГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс гадна ДЭМБ-ын зөвлөхүүд удирдан явуулж буй бөгөөд Увс аймагт энэ сарын 19-нд хийнэ.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл