Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УХТЭ: ӨВЧИН ЭМГЭГИЙГ АНАГААХАД ТОХИРСОН ХООЛ ХҮНС ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ


Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлэг УНТЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС, ХСҮТ-тэй хамтран эмчилгээний хоол зүйн талаар мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр иргэд, хэвтэн эмчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилчдад эмчилгээний хоол болон эрүүл хүнс, эрүүл хооллолтын тухай мэдээлэл өгч, оролцсон хүн бүр биеийн жингийн индексээ тодорхойлуулж, өөрт тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа зөв зохистой хэрэглэх зөвлөгөө авлаа.



Энэ үеэр УХТЭ-ийн Амбулаторын тасгийн эрхлэгч Д.Солонго "Өвчин эмгэгийг дан ганц эм, тариагаар биш тохирсон хоол хүнсээр давхар эмчилж байж эмчилгээний үр дүн сайжирна. Бид өвчний төрлөөс нь хамаарч чихрийн шижингийн, зүрх судасны, хоол боловсруулах, мэс заслын өмнөх болон дараах үеийн гэхчилэн эмчилгээний тохирсон хоолыг хэрэглэхийг зөвлөдөг. Түүнээс гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд эмчилгээнд нь тохирсон хоол хүнсийг өгдөг” гээд манай хүн амын зөв зохистой хооллолтын талаарх мэдлэг дутмаг байдгаас бусдыг даган дуурайж өөрт тохироогүй хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь түгээмэл учраас хэрэглэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүнээ сайн гэж идэх биш чухам юунд сайн болох ач холбогдлыг сайтар ойлгож хэрэглэх нь чухал гэдгийг зөвлөсөн.
 


Эмчилгээний хоолны чанар, үйлдвэрлэл, үйлчилгээг шинэ түвшинд гаргахад олон улсын эмчилгээний ангилал, үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгаа талаар өдөрлөгийн үеэр мэргэжилтнүүд ярьж байлаа. Олон улсад тэр дундаа Японд эмч, хоолзүйч, сувилагч, асрагч нар нь багаар ажиллаж эмчлүүлэгч нэг бүрийг сайн судалж хоолоор нь эмчилдэг гэдгийг ч сонирхуулсан.


 
Өдөрлөгт оролцогчдод зөвлөгөө мэдээлэл өгсөн ХСҮТ-ийн хоол зүйч Б.Шаарийбуу “Монголд хавдрын өвчний тохиолдол их бүртгэгдэж байна. Энэ өвчин нь өвчтөнийг хоол тэжээлийн дутагдалд оруулдаг. Хавдрын өвчнийг даван туулж байгаа болон эмчилгээнд орж байгаа өвчтөнд хоол зүйчийн туслалцаа маш их хэрэгтэй. Эмч нар эмчилгээ, мэс заслаа хийгээд дууссаны дараа биеийн нөхөн төлжилтөд хоол тэжээлийн гүйцэтгэх үүрэг хамгийн чухал нөлөөтэй.
Хоол хүнсээр дамжуулан хавдраас сэргийлэх бүрэн боломжтой. Хамгийн эхний алхам нь илүүдэл жинтэйгээ тэмцэх юм. Илүүдэл жин нь хавдар үүсгэх маш том шалтгаан болж байна. Үүнээс гадна ямар нэгэн тураах эм, бэлдмэл, сүлжээний бүтээгдэхүүнийг хэрэглэснээс үүдэн эрүүл мэндээрээ хохирох явдал ч их байна.
           
            Сүлжээний эм бэлдмэлийг олон удаа хэрэглэснээр элэгний эмгэг үүсэх эрсдэлтэй. Тиймээс та ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаа бол эхлээд шинжлэх ухаанч байдлаар ханддаг байгаарай” хэмээн зөвлөсөн.  


 
Эмчлүүлэгчийн хооллолтын байдлыг үнэлэх, шим тэжээлийн бодисуудын дутал болон илүүдлийг оношлох, шим тэжээлийн бодисуудыг зохицуулах хэрэгцээг нөхөх, шим тэжээлийн бодисуудын хэрэглээг хянах болон үнэлгээ гэсэн дөрвөн үе шаттай явцаас бүрддэг.
Дэлхийн жишигт 100 ортой эмнэлэгт нэг хоол зүйч байх шаардлагатай гэж заасан боловч манай эмнэлгүүд 200-300 ортой байхад нэг л хоол зүйч ажиллаж байна. Тиймээс хоол зүйчийн орон тоог нэмж, олон улсын эмчилгээний ангилал, үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгааг өдөрлөгийн үеэр мэргэжилтнүүд онцолж байлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл