Эрүүл мэндийн сайдын А/263 дугаар тушаалын дагуу ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эрүүл мэндийн байгууллагуудын амьгүй төрөлтийн тохиолдлыг магадлан хэлэлцсэн хурлын материалд хийсэн дүгнэлтийг танилцуулах, “Ихсийн дутмагшилтай жирэмсэн эмэгтэйн оношилгоо, эмчилгээ, хяналт” сэдэвт цахим хурлыг энэ сарын 06-нд зохион байгууллаа.
Цахим хурлыг тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Х.Цолмон удирдаж, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн удирдлага, чанарын менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, Тандалт судалгааны албаны эмч, судлаачид, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 21 аймгийн ЭМГ, нийслэлийн зургаан дүүргийн ЭМТ-ийн удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, зарим сумын эмч нарын төлөөлөл 153 эмч, мэргэжилтэн 100 холболтоос оролцов.
Ээлжит цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны албаны эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг 2019-2023 оны эхний найман сарын байдлаарх эхийн эрүүл мэндийн үзүүлэлт, амьгүй төрөлтийн мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагуудын амьгүй төрөлтийн тохиолдлыг магадлан хэлэлцсэн хурлын материалд хийсэн дүгнэлтийг танилцуулж, НҮЗП-ийн эрхлэгч Я.Хишигсүрэн “Ихсийн дутмагшил, ургийн өсөлтийн саатал, амьгүй төрөлт” сэдвээр мэдээлэл хийлээ.
Я.Хишигсүрэн эмч мэдээлэлдээ амьгүй төрөлтөд хүргэдэг манас таталтын урьтал, даралт ихсэх өвчин, бөөрний эмгэг, чихрийн шижин, ихэс ховхролт, ихсийн судасны эмгэг зэрэг эмгэгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Ургийн өсөлтийн саатлын оношилгоонд хэт авиан шинжилгээ, хүйн артери, тархины судасны допплер шинжилгээ өндөр ач холбогдолтойг онцлоод, хэт авиан шинжилгээгээр ургийн биометрийн үзүүлэлтүүд, ялангуяа ургийн жинг 2-4 долоо хоногийн зайтай үзэж нягтлах нь ургийн өсөлтийн саатлыг бага жинтэй ургаас ялгахад дөхөмтэй байдгийг дурдлаа.
“Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эрсдэл, аюулгүй байдал хариуцсан менежер Х.Цогзолмаа тус эмнэлгийн удирдлага, ЭМТҮЧАБА-наас ДЭМБ-ын “Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх аргачлал” бүхий шинэ удирдамжийн дагуу эмнэлзүйн аудитын хороог байгуулж, амьгүй төрөлтийн тохиолдлын эмнэлзүйн хурлыг хийж буй туршлагаасаа хуваалцсан.
“Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шинэ удирдамжийн дагуу хийгдэж буй эмнэлзүйн хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнд 2023 оны хоёрдугаар улиралд амьгүй төрөлтийн түвшинг өмнөх улирлынхаас 1.9 промилээр бууруулжээ.
Амьгүй төрөлтийн тохиолдлын эмнэлзүйн хурлын зохион байгуулалт, сургамж, дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах үйл явцын талаарх “сайн туршлага” нь бусдад өгөөжтэй мэдээлэл боллоо гэж оролцогчид сайшаав.