Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ), Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвараас сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авах арга хэмжээний “Тогтвортой байдлыг хангах 2017-2020 оны төлөвлөгөө”-г боловсруулах ажилтануудыг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Сонгогдсон ажилтнууд нь багийн зохион байгуулалтаар ажиллана.
Багийн ахлагч:
· Хөтөлбөрийн менежментийн чиглэлээр ажиллах чадвартай, Эрүүл мэндийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай– 1 хүн
Гишүүд:
· Хөтөлбөр, менежмент хариуцсан ажилтан – 1 хүн
· Төлөвлөлт, эдийн засаг, ханган нийлүүлэлт хариуцсан ажилтан – 1 хүн
· БЗДХ, ХДХВ-ийн тусламж, үйлчилгээний өртөг тооцох ажилтан – 1 хүн
· Туслах ажилтан – 1хүн
Гүйцэтгэхажил:
· БЗДХ, ХДХВ-ийн халдварын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалд чанар, хүртээмжийн дүн шинжилгээ хийх;
· БЗДХ, ХДХВ-ийн халдвартай тэмцэх, сэргийлэх үндэсний хариу арга хэмжээнд зарцуулагдаж буй санхүүжилтэд дүн шинжилгээ хийх;
· БЗДХ, ХДХВ-ийн халдварын тусламж, үйлчилгээний өртөг тооцох;
· Үндэсний хэмжээнд БЗДХ, ХДХВ-ийн халдварын тархалтыг бууруулах хариу арга хэмжээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ, санхүүжилт, ханган нийлүүлэлтийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах санхүүжилтийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлж тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө, зөвлөмжийн хамт боловсруулах;
· Төлөвлөгөө болосвуурлах ажлын явцыг Сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тайлагнаж, санал зөвлөмжийг авч ажиллана.
Хугацаа: 1 сар
Ажилтанд тавигдах шаардлага. Үүнд:
· Багийн ахлагч:
- Хүний их эмч, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн эдийн засгийн мэргэжлээр баклавр, түүнээс дээш зэрэгтэй;
- Эрүүл мэндийн салбарт бодлого, төлөвлөлт, судалгаа, шинжилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Хөтөлбөрийн менежментийн чиглэлээр ажиллах чадвартай;
- Баг манлайлан ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
- Англи хэлний зохих мэдлэгтэй.
· Хөтөлбөр, менежментийн ажилтан:
- Хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжлээр баклавр, түүнээс дээш зэрэгтэй;
- БЗДХ, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Хөтөлбөрийн менежмент, Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
- Англи хэлний зохих мэдлэгтэй.
· БЗДХ, ХДХВ-ийн тусламж, үйлчилгээний өртөг тооцох ажилтан:
- Эрүүл мэндийн эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр баклавр, түүнээс дээш зэрэгтэй.
- Эрүүл мэндийн санхүүжилт, бодлого, төлөвлөлт, өртөг тооцох, судалгааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
- Өртөг тооцох програм дээр ажиллах чадвартай.
- Багаар ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
- Англи хэлний зохих мэдлэгтэй.
· Төлөвлөлт, эдийн засаг, санхүү, ханган нийлүүлэлт хариуцсан ажилтан:
- Эрүүл мэндийн эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр баклавр, түүнээс дээш зэрэгтэй;
- Эрүүл мэндийн санхүүжилт, бодлого, төлөвлөлт чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Багаар ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
- Англи хэлний зохих мэдлэгтэй.
· Туслах ажилтан:
- Хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжлээр баклавр, түүнээс дээш зэрэгтэй;
- БЗДХ, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай.
- Багаар ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
- Англи хэлний зохих мэдлэгтэй.
Нэмэлт мэдээлэл болон ажлын даалгаврыг 99018775 дугаарын утсаар холбоо барьж авч болно.
Сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй намтар, өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жишээ тайланг2016 оны 3-р сарын 7-ний өдрийн 12 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: ЭМСЯ-ны Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн
Хөтөлбөр зохицуулах нэгж
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж-16
Реженси Резиденс #203 тоот
Улаанбаатар хот, Монгол улс
Утас: 77126155, 77131328