Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

Гэмтэл согог судлалын олон улсын XXV чуулган Орхон аймагт болж байна


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гэмтэл согог судлалын  олон улсын XXV эрдмийн чуулган”  өнөөдөр Орхон аймагт эхэллээ.  ОХУ, Энэтхэг, Герман зэрэг орны эрдэмтэн, судлаачид болон нийслэл, орон нутгийн 160 гаруй гэмтэл согог судлалын эмч, мэргэжилтэн чуулганд оролцож, салбарын хөгжил дэвшил, ололт амжилт, алдаа оноог хэлэлцэн  харилцан туршлага солилцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар хиймэл үе суулгах мэс засал, үений дурангийн мэс засал, гэмтлийн мэс засал, мэс заслын хүндрэл, хавдар түлэнхий нөхөн сэргээх мэс засал, нийгмийн эрүүл мэнд зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

Манай улсын эмч мэргэжилтнүүдийн ур чадвар олон улсад хэдийн хүлээн зөвшөөрөгдөж,   олон улсад хийдэг мэс заслуудыг Монгол Улсдаа хийж буй. Гагцхүү тоног төхөөрөмж, орчин нөхцөл зэрэг төсөв санхүүтэй холбоотой асуудал бийг салбарыхан  хэлж байна.  Монгол Улс энэ  салбартаа хүний нөөцөө хангалттай сайн бэлтгэдэг учир хүний нөөцийн боловсон хүчний дутагдал  харьцангуй бага. Харин эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч буй аж.  Гэмтэл согог, заслын үндсэн мэргэжлийг жил бүр 25-30 хүн эзэмшдэг бол төрөлжсөн нарийн мэргэжлээр 50 орчим хүн сурч, 20-30 орчим мэргэжилтэнг  гаднын  10 гаруй улсад мэргэжил дээшлүүлэхээр суралцуулдаг ажээ. 

Улсын хэмжээнд  400 гаруй гэмтэл согог замлын эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж  байна. 

Чуулганыг орон нутагтаа зохион байгуулж буй Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Гэмтлийн тасаг 11 эмч, мэргэжилтэнтэйгээр тархины цусан хурааг авах, гавлын дутмагшлыг титан ялтсаар нөхөх, нурууны хугарлыг бэхлэх, цээж хэвлийн үеийн яаралтай мэс заслууд, согог заслын, арьс зөөлөн эдийн мэс заслууд болон мөчдийн хугарлын үед төрөл бүрийн аргуудыг ашиглан хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийж байна. 
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах “Энэ жил чуулганыг орон нутагт зохион байгуулж байгаа нь осол гэмтлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдээ мэргэжил арга зүйгээр хангах, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлох юм. Орхон аймгийн БОЭТ нь улсдаа томоохонд тооцогддог гэмтлийн тасагтай. 10 жилийн өмнөөс ГССҮТ-д хийдэг  байсан согог заслуудыг олон улсын эмч нартай хамтран хийж ирсэн. Бидний хийж байгаа мэс заслуудсыг орон нутагтаа нутагшуулж, гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өндөр төвшинд үзүүлж байгаа аймаг”  гэлээ. 

Энэ ондоо багтаж аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ГССҮТ-тэй хамтран  орон нутагт анхны  үений дурангийн мэс заслийг хийхээр төлөвлөжээ. Мэс заслын тоног төхөөрөмжөө авсан бусад бэлтгэлээ хангаж байна. 

Аймгийн ЗДТГ,  ИТХ-аас эрүүл мэндийн салбараа бүхий л талаар нь дэмжиж өнгөрсөн гурван жилийн хугацаанд 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдээ дэмжих зорилгоор орон нутгийн санхүүжилтээр “Эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг Засаг дарга С.Батжаргал онцолсон. 

Монгол Улсад гэмтэл согог судлалын чиглэлээр төгсөх төгсөгчдийн тоо нэмэгдэж байгаа ч эмнэлгийн ачаалал их, хүртээмж хүрэлцээ хангалтгүй, осол гэмтлийн тоо нэмэгдэж, өвчлөл буурахгүй байгаа нь энэхүү чуулганыг жил бүр зохион байгуулах үндэслэл юм.   Тиймдээ ч хүн амд үзүүлэх гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тодорхойлох, орчин үеийн  оношилгоо эмчилгээний  дэвшилтэт арга технологийг  нэвтрүүлсэн үр дүнг тооцож, эмч  нарын эрдэм  шинжилгээний  ажлыг  дэмжих, гадаад болон дотоодод сургах мэргэжилтнүүдийг нэмэгдүүлэх нь XXV  чуулганы зорилго. 

Чуулганд гадаадын зочин профессорын дөрвөн илтгэлээс гадна дотоодын эмч, судлаачдын 19 илтгэлийг хэлэлцүүлж, эрдэмтэн, судлаачдын 51 илтгэлээс бүрдсэн хурлын илтгэлийн хураангуй  хэвлэгдэн гарна. 

Мэдээллийн төв

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл