Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХЭМҮТ: ЖИРЭМСЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА, ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО


Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/563 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны албанаас жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн мэдээлэл цуглуулах цахим сургалтыг энэ сарын 4-5-нд зохион байгууллаа.
Сургалтад Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Нэгдсэн эмнэлэг, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн асуудал хариуцсан 218 эмч, мэргэжилтнүүд 99 холболтоор оролцов.



Манай улс “Жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн тогтвортой байдлыг зохицуулах” журмын дагуу өрх, сумын Эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийг иргэдэд үнэ төлбөргүй олгодог.
Мөн НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий тандалтын тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд уг сургалтаар гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар эмч мэргэжилтнүүд санал солилцов.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл