Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ НАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ХИЙЖ БАЙНА


Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн хороотой тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд өчигдөр эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалт зохион байгуулсан бол өнөөдөр  /2023-10-03/ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт сургалт явуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ.



Монгол эмнэлгийн хорооны уламжлалт анагаах ухааны  эмч нарын үзлэг, оношлогоо хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр хүүхдийн сэргээн засал, чих, дотоод шүүрэл, үе мөч, зүрх судас, зүрхний цахилгаан бичлэг,  хэвлийн ЭХО, гар засал, мэдрэл, сэтгэц судлалаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 60 гаруй иргэнд үзүүлсэн байна.



Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судас, хавдрын өвчлөл нэмэгдэх болсон. Эмч нарын баг үзлэг, оношлогооны үеэр ахмадуудад зүрх судас, мэдрэл чиглэлээр тусгайлан тусламж үйлчилгээ үзүүлж, үзлэгийн дагуу монгол эм, танг үнэгүй олголоо.



Өвөр Монголын Олон улсын Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь манай улсын бүс нутгуудад түгээмэл тохиолддог, дахимтгай, архаг хууч өвчний шинж тэмдгийг нэгтгэж, монгол анагаахын эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн эмчилгээний багийг орон нутагт ажиллуулж, эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийх, эмчлэх, зөвлөгөө өгөх, эм хандивлах зэрэг эрүүл  мэндийн явуулын тусламж үйлчилгээг 18 дахь удаагаа үнэ төлбөргүй зохион байгуулж буй юм.




 

Холбоотой мэдээ, мэдээлэл