Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


Эрүүл мэндийн яамнаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалтыг зохион байгуулж байна.



Өнөөдөр /2023-10-02/ эхэлсэн уг сургалтын нээлтэд ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн хорооны дарга Чин Сарна нар оролцож, эмнэл зүйн сургалтын ач холбогдол, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.



Уламжлалт анагаах ухааны эмч нарыг чадавхжуулах гурван өдрийн  энэхүү сургалтаар оношлогоо, эмчилгээний заавар, монгол эмийн аюулгүй хэрэглээний тухай онолын ойлголт өгөх бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн уламжлалт анагаах ухааны 80 гаруй эмчийг хамруулж байна.
Сургалтыг онол, эмнэл зүйн дадлага хосолсон хэлбэрээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн эрдэмтэн, багш, судлаач, эмнэл зүйн сургагч багш нар удирдаж буй юм.



ЭМЯ уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтад хамруулах, эмнэл зүйн судалгаа шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх  зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы олон улсын Монгол эмнэлэгтэй 2017 онд "Хамтран ажиллах санамж бичиг" байгуулан олон төрлийн хамтын ажиллагааг өрнүүлж буйн нэг нь энэхүү сургалт болж буй билээ.
 

 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл