Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд энэ сарын 29-нд “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. 
Хүүхдийн эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдав.
 
Хуралд ЭХЭМҮТ-ийн Статистик мэдээлэл зүйн тасаг, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Тандалт судалгааны албаны эмч, судлаачид, Нийслэлийн амаржих газрууд, ЭНЭҮТ-II, Налайх, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УГТЭ, ХӨСҮТ, ГССҮТ, Хүүхдийн төв сувилал, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн хүүхдийн эмч, нярайн эмч, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, баг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар бүхий 198 эмч, мэргэжилтэн 99 холболтоос цахимаар оролцлоо.

ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Ариунтунгалаг “Нярайн үжил”, Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, 2019-2023 оны эхний найман сар” сэдвээр тус тус мэдээлэл танилцууллаа.
ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа “Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилго”, “Монгол Улсын Алсын хараа 2050”-ын зорилгод хүрэхийн тулд эрүүл мэндийн байгууллага бүр сэргийлж болохуйц (осол гэмтэл), эмчилж болохуйц шалтгаанаар хүүхэд эндэж буйд анхаарал хандуулснаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс сэргийлэх боломжтой болохыг онцоллоо. 
Эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцсэн хурлын материал, хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн тайлангаа ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, ЭХЭМҮТ-ийн ТСА-нд ирүүлэхийг дахин сануулав.

Холбоотой мэдээ, мэдээлэл