Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ” ӨНӨӨДРӨӨС /2016.02.29/ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ


     “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай хууль” болгон шинэчилэн найруулж өнөөдрөөс орон даяар  мөрдөж эхэллээ. Эрүүл ахуйн тухай хууль  шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  С.Ламбаа болон яамны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

   Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан УИХ-ын 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн чуулганаар “Ариун цэврийн тухай” хуулийг баталснаар хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулах  хууль, эрх зүйн орчинг бүрдүүлсэн бөгөөд 1998, 2001, 2011, 2012 онд бусад хуультай уялдуулан нэмэлт, өөрчлөлт оруулж байсан байна.

     ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  С.Ламбаа  “Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан Ариун цэврийн тухай  хуулийг  “Эрүүл ахуйн тухай” хууль болгон боловсруулах шаардлага урган гарсан.  Хүн ам өсч, бүтээн байгуулалтын ажил өрнөж хотжилт, уул уурхай, аялал жуулчлал, үйлдвэржилт эрчимтэй явагдаж хүрээлэн байгаа орчинд сөрөг үр дагаврыг дагуулсаар байна. Ялангуяа Улаабаатар хотод 1956 онд нийт хүм амын 14 хувь оршин сууж байсан бол 2012 онд гэхэд 45.8 хувь нь оршин сууж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 1,200,000 хүн амьдарч байна. Нийслэл хот МУ-ын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, нийслэлийн 1 километр квадрат  талбайд 262 хүн ногдож байна. Эндээс ачаалал их болсон нь харагдаж байгаа юм” гэлээ. Иймээс Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан “Эрүүл ахуйн тухай” хууль болгон боловсруулах шаардлага урган гарсаныг онцоллоо.

   Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчилэн найруулах болсон шалтгаан нь: Хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн дэвшилтэд суурилсан хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хүчин төгөлдөр хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байсанд оршино.           

   Хүн ам өсч, бүтээн байгуулалтын ажил өрнөж  хотжилт, уул уурхай, аялал жуулчлал, үйлдвэржилт эрчимтэй явагдаж хүрээлэн байгаа орчинд сөрөг үр дагаврыг дагуулсаар байна. Тухайлбал,

·            Томоохон хот, суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга болон нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, түүн дотроо уушигны цочмог, архаг үрэвсэл, хорт хавдар, зүрх судасны эмгэг, харшлын өвчин нэмэгдэх, хүний дархлааны түвшин буурах, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна.

·  Сүүлийн жилүүдэд хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж, барилга, байгууламж барих, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, уул уурхайн олборлолт явуулж байгаа нь ундны ус бохирдох, хомсдох нөхцөлийг бүрдүүлж байна.

·  Үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн бие засах газар, бохирын цооногийн тоо нэмэгдснээр хөрсний өөрөө цэвэрших чадварыг алдагдуулж, суурин газрын хөрсний бохирдлын түвшин нэмэгдэж, хүн амын дунд гэдэсний халдварт өвчин гарахад нөлөөлж байна.

·  Улсын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 1067 цэцэрлэгт 193.0 мянга, 755 ерөнхий боловсролын сургуульд 504.0 мянган хүүхэд суралцаж, тэдний суралцах орчны эрүүл ахуйн нөхцөл бүрэн хангагдахгүй байна. Анги, бүлгийн агааржуулалт, гэрэлтүүлэг хангалтгүй, ариун цэврийн тоноглол хүрэлцээгүй, ариун цэврийн нэг тоноглолд ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоос өндөр байна.

 

5/ Хүнсний үйлдвэр, үйлчилгээний газрын эрүүл ахуйн аюулгүй байдал зөрчигдөх, түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанар, аюулгүй байдал алдагдаж байгаа нь олныг хамарсан хоолны хордлого, хордлогот халдвар гарах нөхцлийг бүрдүүлж байна.

    Дээрх тулгамдсан асуудлыг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн хуульчилснаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин, нөхцөл бүрдэх юм. Үүнд:

1/ Хүн амын суурьшлын бүсийг төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөд эрүүл ахуйн болон барилгын стандарт, норм, нормативыг үндэслэн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх түүнчлэн барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлтийг гаргуулснаар суурьшлын бүсийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн, оновчтой төлөвлөх эрх зүйн орчин бүрдэнэ.

2/ Хүний амьдрах, ажиллах, суралцах орчин болон төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, бохирын цооног, жорлонг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, стандартын дагуу барьж, ашиглах эрх зүйн орчин бий болсноор иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж нэмэгдэх ач холбогдолтой. 

3/ Хүн амын ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг хуульчилж, хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар тогтвортой, хүртээмжтэй хангах, шийдвэрлэх ажлыг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлснээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд оролцох нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, хариуцлага нэмэгдэх давуу талтай юм.

4/  Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх эрхийг үүргийн хамт хуульчилж, хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хяналтыг өргөжүүлж, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг, хариуцлага дээшилнэ. 

 5/ Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахтай холбогдон бусад салбарын хуулиар хориглоогүй байгаа хэм хэмжээг “Хориглох” зүйл болгож тусгайлан зохицуулснаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагын  нийгмийн хариуцлага, үүргээ  ухамсарлаж, биелүүлэхэд  ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл