Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, ажлын ачаалал, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хүнийн нөөцийн хэрэгцээг хүн амын өвчлөл, тоног төхөөрөмжийн хүрэлцээтэй уялдуулах зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд энэ сарын 21-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллалаа.Энэ үеэр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдлын бүртгэлийг авч, хариу арга хэмжээний талаар судалсан. Судалгаанаас гарсан үр дүнд тулгуурлан эрүүл мэндийн салбарын мэргэжлээс шалтгаалах өвчлөл, үйлдвэрлэлийн осол гэмтлийг бууруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулах, бодлого шийдвэр гаргахад нотолгоот мэдээлэл бүрдүүлэхийг зорьж байна.

Мөн 2018-2022 онд улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан Дундговь, Өмнөговь аймгийн эмч эмнэлгийн мэргэжилтний гуравласан гэрээний хэрэгжилтэд хяналт хийж, мэргэшсэн чиглэлээрээ ажиллаж буй эсэх, ажиллаагүй тохиолдолд шалтгааныг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал зөвлөмж өгч ажиллав.






