Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ


Эрүүл мэндийн яамны дэргэдэх Жендэрийн салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2023-09-22/ боллоо. 



Жендэрийн үндэсний хорооны ажлын албатай хамтран зохион байгуулсан уг хурлаар Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Жендерийн салбар зөвлөлийн дарга С.Төгсдэлгэр салбар зөвлөлийн ажил, эрүүл мэндийн салбарын хүний нөөц, нийгмийн баталгааны суурь судалгаа болон жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах суурь судалгааны үр дүнгээр танилцуулга хийлээ.



Цаашид тус салбар зөвлөлөөс жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадавхыг системтэйгээр бэхжүүлэх; салбар дахь хүйсийн тэнцвэргүй байдлыг бууруулах оновчтой арга хэмжээ хэрэгжүүлэх; эрүүл амьдрах мэдлэг, хандлага, дадлыг жендэрийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн хэвшүүлэхэд бусад салбарын оролцоог дайчлах зэрэг асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөж буй юм байна.



     Эдгээр асуудалд Жендэрийн үндэсний хорооноос дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй 2021-2022 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа салбар зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл