Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ: МОНГОЛД АНХ УДАА ХӨЛДӨӨХ АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ


Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний хэм судлалын эмч мэргэжилтнүүд  зүрхний хэм алдагдлын үед эмгэг сэрэл өгч буй цэгийг илрүүлж, хөлдөөх замаар засах эмчилгээний технологийг Монгол Улсад шинээр нэвтрүүллээ. Энэ аргаар тосгуурын пароксизмаль жирвэгнээ оноштой зургаан хүнд эмчилгээ хийсэн байна.
Тус эмнэлэг 2016 онд зүрхний хэм судлалын электрофизиологийн лабораторийн аппарат, тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамны нэг тэрбум тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр худалдан авч зүрхний хэм алдагдлын оношлогоо, эмчилгээг эх орондоо анх удаа эхлүүлж байсан түүхтэй юм.



Өдгөө тус эмнэлэг зүрхний хэм алдагдлын үеийн  пейсмекер эмчилгээг жилд 300 орчим, түлэх хэлбэрийн аблаци эмчилгээг 180 орчим тохиолдолд хийж байгаа ба дэлхий нийтэд хэрэглэгдэж байгаа зүрхний хэм алдагдлын үеийн бүх төрлийн суулгац эмчилгээг бүрэн нэвтрүүлээд байгаа юм.
Монгол хүний зүрх судасны шалтгаант нас баралтын эрсдлийн нэг нь зүрхний хүнд хэлбэрийн хэм алдагдал болох тосгуурын жирвэгнээ өвчин бөгөөд тархинд цус харвалт үүсгэх, зүрхний гэнэтийн нас баралтыг бий болгох зэргээр өвчлөл, нас баралтын тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа.
УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эмч мэргэжилтнүүд цаашид энэ төрлийн эмчилгээг бие даан хөгжүүлэх боломж бүрдсэн  нь монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношлогоо, эмчилгээг харьцангуй хямд өртгөөр хийлгэх, эрүүл мэндтэй холбоотой эдийн засгийн эрсдэлд орохоос зайлсхийх боломжийг бий болгож байна.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл